Монголчуудын 100 гаруй уран бүтээл дэлгэгдэнэ
2015-06-04

ХБНГУ-ын Шлезвиг-Гольштейн мужид зохион байгуулагддаг “NordArt-International Art Exhibition” үзэсгэлэн энэ сарын 06-нд буюу ирэх бямба гаригт 17 дахь жилийнхээ албан ёсны нээлтээ хийнэ.

 

Тус үзэсгэлэнд Монголын 34 уран бүтээлчийн 100 гаруй уран бүтээл дэлгэн тавигдах бөгөөд нээлтэнд  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БСШУ-ын Сайд Л.Гантөмөр бусад албаны хүмүүсийн хамт оролцох юм байна. Учир нь энэ удаагийн Монголын уран бүтээлчдийн павильон нь БСШУ-ын сайдын ивээл дор болж байгаагаас гадна үзэсгэлэнг зохион байгуулагчдын зүгээс Монгол Улсыг “Онцлох Орон”-оор онцлон зарлаж буйгаа илэрхийлжээ.

 

ХБНГУ-ын Бюделсдорф хотноо жил бүр уламжлал болдог үзэсгэлэнд оролцохоор 2015 онд 99 орны 2932 уран бүтээлчид оролцох хүсэлтээ гаргаснаас нийт 50 гаруй орны 250 уран бүтээлчид сонгогдсон аж.

 

Дашрамд дуулгахад,  “NordArt” нь Европын томоохон нэр хүндтэй дүрслэх урлагийнүзэсгэлэнд тооцогддог юм. Өнгөрсөн онд 101 орны 3000 орчим уран бүтээлч oролцох хүсэлт гаргаж, тэдгээрээс 55 орны 250 уран бүтээлчийн бүтээлүүдийг сонгосон аж. Тэдгээр бүтээлийг дөрвөн сарын турш үзэсгэлэнгийн талбай болон цэцэрлэгт хүрээлэнд дэлгэж 70 мянга орчим үзэгчдэд толилуулжээ.

 

Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Европын орнууд ялангуяа Испани, Дани, Голланд, Герман, Скандинавын орнуудaac шинэ залуу, авъяаслаг уран бүтээлчдийг нээн илрүүлэх, тэдэнтэй хамтран ажиллах санал тавихаар очдог гэнэ. Уг үзэсгэлэн энэ оны 10 дугаар сарын 04-ны хүртэл үргэлжлэх ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин