Хоёр иргэнийг аварчээ
2015-06-04

Нийслэлийн Онцгой байдлын газарт энэ сарын 3-нд объектын гал түймрийн дөрөв, аврах ажиллагааны хоёр дуудлага иржээ. 

Хан-Уул дүүргийн III хороо 43/В байрны орцонд 57 настай эрэгтэй, наймдугаар давхарын шатны хонгилоос унасан байсны буулгасан байна.

 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 46 настай эрэгтэй 40 метр өндөр антен дээр гарсан байсныг буулгаж дүүргийн цагдаад хүлээлгэн өгчээ. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин