Энэ сарын 3-нд Сонота маркийн автомашинтай жолооч 31 настай эрэгтэйг Төмөр замын удирдах газрын хойд талын замаар зорчиж байхад нь дайрч амь насыг нь хохироосон байна.
Мөн энэ өдөр дөрвөн настай охиныг гудамжинд явж байхад замын хажуугаас гэнэт автомашин гарч ирэн дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт энэ сарын 3-нд зам тээврийн 13 хэрэг бүртгэгдэж, 19 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.
Оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 554 хүн хөнгөн гэмтэж 141 хүн амь насаа алджээ.
Б.Дэжид
Уншиж байна |