Э.Бэхбаяр чансаагаараа удааллаа
2015-06-04

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо/UWW/-ноос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг лхагва гарагт зарласан байна. Тэгвэл уг чансааны хоёрдугаарт манай улсын тамирчин,эрэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ, Ази тивийн аварга Э.Бэхбаяр бичигджээ.

 

ДБНХ-ноос жин бүрийн эхний 20 бөхөөр Дэлхийн шилдэг бөхийн чансааг гаргадаг. Манай улсын найман бөх энэ тэргүүлэгчдийн дунд багтан орсон байна.

 

Тухайлбал, 57 кг-д Бэхбаяраас гадна 11 дүгээрт Д.Цогтбаатар эрэмбэлэгджээ. Мөн  61 кг-д гавьяат тамирчин Э.Ням-Очир наймдугаарт, 61 кг-д Б.Номин 19 дүгээрт, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран зургадугаарт,  86 кг-д О.Үйтүмэн зургадугаарт, 97 кг-д Д.Хүдэрбулга 18 дугаарт, 125 кг-д Ж.Чулуунбат 12 дугаарт тус тус бичигджээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
behbayr sain boh shvv mongoliin hongon jingiin shildeg tamirchin hurdtai hvchtei zaluu behee nomin hoyoriig demjdeg shvv
2015-06-04