Нийтийн тээврийнхэн ядарсан уу, задарсан уу?
2015-06-04

Иргэдийн хөл залгадаг нийтийн тээврийнхэн жолооч, кондуктор ба захирлууд гэсэн хоёр багт хуваагдаж, ажил хаяад 10 хонож байна.

 

Хачирхалтай нь нийслэлийнхээ бүхий л асуудалд хуруу, хошуу хоёроо дүрж явах ёстой Хотын дарга Э.Бат-Үүлд байнга л хэл ам таталж, цалин хөлсөө нэмүүлэх, хөдөлмөр хамгааллаа сайжруулахаар гомдоллож, орлого хөөж хүн байтугай машин ч мөргөж унагахаас сийдэггүй нийтийн тээврийнхэний ажил хаялтыг намжаах талаар “а” ч гэж дуугарсангүй.  Харин ч энэ хугацаанд хотын даргын хэвлэлийн машинууд сайтар ажиллаж нийтийн тээврийнхэнээс муу хүнгүй болж хувирав.

 

700.000-1200.000 төгрөгийн цалин авдаг тухай хэнийх нь л мэдэгдэхгүй даатгалын дэвтрийн хуулбар ч хэргээ бүтээж  толгойтой бүхэн л “муусайн жолооч нар даварчихаж, ийм хэмжээний цалин авдаг бол автобус баръя, кондуктор хийе, тэднээр дутахгүй дараагийн хүмүүсийг нь ажиллуул” гэсэн сэтгэгдэл social-аар битүү цацагдав. Энэ дүр зургаас харахад нийтийн тээврийнхэн даварсан мэт харагдаж байгаа ч бодит байдал дээрээ тэдний өнөөдрийн байдал тун ядруу байна.

 

Цалин хөлсөө голж, удирдлагын багаа шүүмжилсэн нийтийн тээврийнхэнээс ажил хаялт нэрээр гудамжинд гараад байгаа 1200 хүний хувь заяа тун бүрхэг байна. Хотын удирдлагууд тэднийг хүн гэж тоож харахгүй бол талхны булан ч үгүй 10 хонож байгаа 1200 өрхийн амьдрал дэнжигнэж эхлэнэ.

 

Цагтаа тариаланчдын эрх ашгийг хамгаалан төв талбай руугаа тракторчдын жагсаалыг удирдан дайрч байсан хотын дарга Э.Бат-Үүлийн гарт  10 хоногоор талх нь тасалдаад байгаа нийтийн тээврийнхэн удирдлагуудтайгаа зөвшилцөн ажилдаа орох үгүй бол 1200 хүн ажилгүйчүүдийн эгнээнд шууд шилжих эсэх шийдвэрийн  учиг атгаастай байна.

 

Үүрийн 05 цагаас үдшийн 24 цаг хүртэл ажиллаад гар дээрээ 450-500 мянган төгрөгийн цалин авдаг 1200 гаруй жолооч, кондуктор хариуцлагын даатгалгүй, нийгмийн асуудлаа шийдүүлэх боломжгүй, өнгөрсөн 5 сарын цалингаасаа сохор зоос ч авч чадалгүй гудамжинд гараад байхад Нийтийн тээврийн нэгтгэлийн дарга хатагтай Ц.Одонтунгалаг “Э.Бат-Үүлийг байхад та нар намайг яаж ч чадахгүй, надтай заргалдаад та нар юу олж долоох юм” гэгчлэн ажил хаягчдыг тавлаж, тансаг оффистоо тухалж, бөхчүүдээр хамгаалуулан тарвалзаж суугаа хоёрын хооронд тэнгэр газар шиг ялгаа харагдаж байгааг нуух аргагүй.

 

Улсын заан Бумбаярын танхил эхнэр Ц.Одонтунгалаг хатагтай удирдлагын арга барилыг нь шүүмжилсэн 200 орчим жолооч кондукторыг шүүхэд өгч, маргаан нь шийдэгдэлгүй өнөөдрийг хүрч байгаа аж.

 

Ядарсандаа биш задарсандаа гудамжинд гарч тэмцэхэд хүрсэн гэж өөрсдийгөө өмгөөлж буй жолоочид, кондукторууд үнэхээр ядарсан уу? эсвэл эсвэл задарсан уу?

 

 

 

Эх сурвалж: photonews.mn

Shuud.mn
Сонин хачин
zochin:
uneheer zadarsan baitlaa ene olon honog ingetlee temtseh uu shiiddeg gazar ni hurdan shiideechee uursdiiguu darga gej nerelsen ter humuus ajlaa hiij chadahgui bol bolimoor yum ter saya sayar ni avaad b.gaa tsalin ni haana b.gaan uursdiiguu hamgaalsan heden hudlaa medeelel tsatschihaad tooson shinjgui suuh yumaa ter dundaa noyon E.Bat-uul, hatagtai Ts.Odontungalag 2 dulii dumbe tsarailhaa bolioch
2015-06-05
zochin:
Отгонтунгалаг ажлаа хийж чадахгүй байж чаддаг хүнд нь өгөөчээ энэ ажил хаялт хэд хонож байгаа билээ одоо хүртэл шийдэж чадахгүй шийдхийг ч хүсэхгүй байгаа нь ард иргэдээ огт тоохгүй байгаагийн тод илрэл тэр 1200 ажилтан чинь ард түмний төлөөлөлшдээ
2015-06-04
zochin:
1200n ajilchidaa hohiroohoo boliochee. Ard tumnee bodmoor yum Odontugalagaa
2015-06-04
нийслэлийн иргэн:
бат үүл яагаад хамаагүй байдгийн.арт түмний хүү гэж улсынхаа баатарыг өгсөн юм байгаа биздээ.Автобус 3 -ийн газрыг зарж өөрсдөө идэж уух гэж нэгтгэл гэдгийг өайгуулсан.Гүйцэтгэх даалгавар авсан нь Бумбаярийн авгай ОТГОНТУНГАЛАГ.Яаж ч бодсон боловсрол хүмүүжил муу,удирдах арга барил муу,хүнийг ажилчдаа нохойноос дор үздэг гэдгийг олон түмэн яриад байгаа.Ер нь энэ ардчилсан намынханд мэргэжлийн болсон удирдах ажмлтан цөөхөн юмаа.хаана л очно юм үзэж нүд тайлаагүй царай зүс муутай хөдөө гэмээр юмнууд байхийн Одоо боливол таарна.Тэгээд үр дүн гарахгүй шоу маягийн юманд хичнээн цаг хугацаа мөнгө төгрөг зардгийн.боль боль боль
2015-06-04
Иргэн:
Нийтийн тээвэр бол ашиг олдог байгууллага биш, тийм учраас алдагдлыг нь төр хариуцах ёстой. Бат-Үүлд ямарч хамаа байхгүй. Одонтунгалаг нь асуудлыг зохих ёсоор шийдэж чадахгүй бол дараагийн чадах хүндээ ажлаа өгөөд явах хэрэгтэй. Энд удаад байх асуудал ер нь байхгүй шүү дээ. Бат-Үүл трактор оруулж ирээд гудамжинд явж байснаа мартсан болтой. БҮҮ МАРТ МАРТВАЛ СӨНӨНӨ гэдгийг мэддэггүй юм байх даа.
2015-06-04
зочин:
Нийтийн тээврийнхэнд гарч буй асуудлыг Батуул шийдэх эрх мэдэлтэй юу? Яагаад??? Амьдралаа дээшлуулэхийн телее тэмцэж буй нь тэдний буруу бишлдээ. Гэхдээ энэ тэмцэл нь заавал буурал Батуултэй холбоотой юм шиг ойлголт егехеер зуйлийг phothnews.mn-ийнхэн бичсэн байх юм. Энэ асуудлыг шийдвэрлэх эрх мэдэлтэй нь шийднэ биздээ. Ямар ч болов Батуул биш байх, байсан ч чадахгуй л боловуу??!!!
2015-06-04