Н.Алтанхуяг хуулийн төсөл өргөн барив
2015-06-04

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр өргөн барив.

 

Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж чиг үүргийг нь Авлигатай тэмцэх газарт харьяалуулах болсноор мөрдөн байцаах ажиллагааны явцад хүний эрх зөрчсөн ямар нэг үйлдэл гарахыг мэдэхгүй өнгөрөх боломжийг нээж өгсөн хэмээн хүний эрхийн ажиглагч нар дүгнэдэг. Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг хамгаалах олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурор төрийн нэрийн өмнөөс, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх зүйн үндсийг бүрдүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан хэмээн УИХ-ын даргад танилцууллаа.



Энэ хуулийн төсөл батлагдсанаар НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн заалтыг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт нэмэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан прокурорын хяналт хэрэгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны хяналт нь ашиг сонирхлын зөрчилгүй, холбогдох хуульд заасны дагуу хэрэгжих зэрэг нийгэм, эдийн засаг, эрх зүйн үр дагавар бий болно хэмээн хууль санаачлагч үзжээ.

 

Түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дээрх хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Altankhuyag said shig sain ajillasan erunhii said oiriin hugatsaand baigaagui baih ch ugui...ard irgeded ene huniig albaar muuhai haragduulj chadsan jinhene luivarchidad bayr hurgey! Ta nar ajilaa mash sain hiisen. Odoo tegeed mongoloo hudaldaj saihan uursduu bayjina bizee...aimshiggui zorigtoi luivarchidaa
2015-06-04
иргэн:
Энэ хүний хүчинд Улаанбаатар хот өнгө төрхөө засч, нүүр улайлгахааргүй төрхөнд орсон. УИХ-ын 76 гишүүн дотор хуулийн мэргэжилтэй хүн цөөхөн шүү дээ. Гэвч мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор хуулийн төсөл хийдэг шүү. Бондын мөнгөний хүчинд 2 жил ажилтай, орлоготой монгол байсан.
2015-06-04
иргэн:
удахгүй өөрөө шоронд орохоо мэдээд наана нь хуулийг өөрчилүүлж авахаар гүйж яваа юм.
2015-06-04
иргэн:
ЭНЭ аЛТАНХУЯГ ХЭЗЭЭ ХУУЛЬЧ БОЛЧИХОВОО. уих-ЫН ГИШҮҮД ИХ МЭДЭГЧИЙН ДҮРД ТОГЛОХОО БОЛИМООР ЮМ.сУДЛААЧИД, ЭРДЭМТЭД БОЛЬМООР ЮМ.
2015-06-04
Зочин:
бондын мөнгийг танил талууддаа өгч үргүй зарцуулсан тул ял асуух хэрэгтэй
2015-06-04