Бусдын нэрийг ашиглан хил нэвтрэхийг завджээ
2015-06-04

Бусдын нэрийг ашиглан улсын хилээр нэвтрэхийг завджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтоор өчигдөр манай улсын иргэн Б нь бусдын нэрийг ашиглан улсын хилээр нэвтрэхийг завдсан байна.

 

Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Сэлэнгэ аймаг дахь газрын Алтанбулаг авто замын шалган нэвтрүүлэх боомтын шалгагч ур чадвар гарган илрүүлжээ.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин