Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-06-05

"Хил Хамгаалах Ерөнхий газар"-т

09:00 цагт Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсны 85 жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан нийт прокурорын ажилтнуудын дунд урлагын наадмыг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний эхний үе шат эхлэнэ. Утас: 99887748

 

Улаанбаатар зочид буудлын Хөх Асар танхимд

09:00 цагт Дэлхийн Итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан Стандартчилал хэмжил зүйн газар семинар зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд нээж үг хэлэх бөгөөд тус салбарын аж ахуйн нэгж байгууллагууд оролцох болно. Та бүхэн ирж сонирхсон мэдээллээ бэлтгэх боломжтой. Холбогдох утас: 99159809: 88828910

 

Гадаад хэргийн яамны “Соёмбо” танхимд

10:00 цагт Донорын асуудлыг өргөжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэл хийх талаар Дугуй ширээний ярилцлага зохион байгуулагдах тул, Эрхэм сэтгүүлч та бүхнийг ирж мэдээ, сурвалжлага бэлтгэхийг урьж байна. Холбоо барих утас: 264923

 

ЦЕГ-ын ХМТ-ийн байранд

11:00 цагт ЦЕГ-аас хар тамхины асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Соёлын төв өргөөний Б корпус, 2 давхарт

11:00 цагт Улаанбаатар хотноо зохиогдож буй "Австрийн өдрүүд"-ийн хүрээнд Соёлын өвийн төв, Австрийн Хэрэглээний урлагийн их сургуулийн Хадгалалт, хамгаалалтын хүрээлэн хамтран "Соёлын өв ба хадгалалт, хамгаалалтын шинжлэх ухаан" сургалтыг зохион байгуулж байна.

 

Хангарди ордны 14 давхарт

14:00 цагт АСЕМ-ийн бэлтгэл ажил болон нийслэлд энэ жил хийгдэх дулааны шугам сүлжээний томоохон засвар шинэчлэлт, авто замын бүтээн байгуулалтын ажил нэгэн зэрэг эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл холбогдох албаныхантай хамтран мэдэгдэл хийнэ. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто зам, Тээврийн газар, Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар зэрэг холбогдох газрын удирдлагууд оролцоно. Сэтгүүлчид та бүхнийг урьж байна. 91040607

 

Кемпински Хаан Палас зочид буудалд

14:00 цагт Монголын Банкны Холбоо болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк (IIB) нар хамтран “Монголын Бизнес Форум” олон улсын арга хэмжээг “Монгол Улсын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулах гэж байгаа тул та бүхэн сурвалжилна уу.

 

 

Shuud.mn
Сонин хачин