С.Цэрэнчимэд Дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэлэгджээ
2015-06-05

Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /UWW/-оос чөлөөт бөхийн шинэчилсэн чансааг зарлалаа. Жин бүрийн эхний 20 бөхөөр Дэлхийн чансааг гаргадаг. Манай есөн эмэгтэй тамирчин тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ.

 

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Э.Сумъяа долоодугаарт, 55 кг-д П.Орхон 13 дугаарт, А.Батцэцэг 18 дугаарт бичигдсэн байна.

 

Харин 58 кг-д С.Бямбацэрэн 11 дүгээрт, Б.Шоовдор 17 дугаарт, 60 кг-д дэлхийн аварга С.Цэрэнчимэд гуравдугаарт, 63 кг жингийн хоёрдугаарт гавьяат тамирчин С.Батцэцэг эрэмбэлэгджээ. 69 кг-ын жинд гавьяат тамирчин О.Насанбурмаа долоодугаарт, 75 кг-д Б.Одончимэг 17 дугаарт бичигдсэн байна.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
мундаг охид Амжилт, амжилт бас дахин амжилт
2015-06-05
UB IRGEN:
2-t eremblegdsen S.Battsetseg-r garchigaa tavidaggui yum uu Ork setguulch ee ? 3-t eremblegdsen n 2-t eremblegdsenees ilyy yum uu ? Teneg setguulch !!!
2015-06-05