Ким Кардашиан: Хүүхэд өргөж авахаар ярилцаж байгаа
2015-06-05

Реалити шоуны од Ким Кардашиан Бразилийн “Vogue сэтгүүлийн нүүр хуудсыг чимж, сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Кимийн эгч дүүс үнэхээр алдартай. Та нарыг үргэлж л хэвлэл мэдээллийнхэн дагаж мөрддөг. За яахав та болон эгч Кортни, дүү Кхоли нар нас биед хүрсэн эмэгтэйчүүд. Харамсалтай нь таны бага дүү Кулли, Женнифер нар дөнгөж 17, 19 настай. Тэднийг танаас алдартай болж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлдэг. Та нэгэн ярилцлагынхаа үеэр тэднийг өөрийнхөө бүтээл гэж хэлж байсан?

-Би бол уран бүтээлч. Тэднийг ч бас чадварлаг уран бүтээлч болоосой гэж боддог. Энэ бол үнэн. Би тэднийг олны танил болгосон. Азаар тэд сайхан бүсгүйчүүд болон өсөн торниж байна. Гэхдээ би төрсөн дүү нартаа атаарахыг хүсэхгүй байна. Тэд надаас үзэсгэлэнтэй байсан ч надад хамаагүй. 2005 оноос эхлэн “Кардашианыхантай хамт” реалити “HBO” телевизээр цацагдсан. Эргэн санахад тэд жоохон, өхөөрдөм охид байсан. Тэр хоёр бол миний шоунаас төрсөн уран бүтээлчид. Би тэр хоёрын амьдралыг хэнээс ч илүү мэднэ.

 

-“Хар ирвэс” гэгддэг Ноами Камбелл танай гэр бүлийг үзэн яддагаа олон удаа хэлж байсан. Ер нь танд олон хүн дургүй байдаг. Таны ямар зан тэдэнд таалагддаггүй юм бэ?

-Би сайн мэдэхгүй байна. Сайн яваа нэгэндээ атаархдаг нь бүсгүйчүүдийн зан. Миний амьдрал төгс биш ч гэлээ аз жаргалтай.  

 

-Чөлөө гарсан үедээ юу хийдэг вэ?

-Иллэг хийлгэж, хумсаа янзлуулах дуртай. Зөвхөн өөртөө цагаа зарцуулах сайхан байдаг байсан. Одоо хүүхэдтэй болчихсон учраас хамаг цагаа түүндээ зориулж байна. Тэр минь тун жоохон байгаа учраас цаг завыг минь үрээд дуусдаг. Төрсний дараах таргалалттайгаа тэмцэхийн тулд байнгын дасгал сургуулилт хийж байгаа.

 

-Таныг хүүхэд үрчилж авах гэж байгаа гэх мэдээлэл тараад байгаа. Энэ тухай?

-Тиймээ. Энэ үнэн. Хүүхэд үрчилж авах асуудлаар албаныхантай ярилцаж байгаа.

 

-Хаанаас?

-Арменээс. Урьдчилсан байдлаар хэд хэдэн хүүхэдтэй уулзсан ч Кейнид таалагдахгүй байгаа. Кейни, Норигоос өөр хүүхэдтэй болохыг хүсдэггүй. Гэхдээ бид энэ талаар удаан ярилцсан.

 

 

-Хоёр ихэр гэсэн. Үнэн үү?

-Мэдэхгүй байна.

 

-Мэдээж таныг хайрлаж хүндэлдэг үнэнч шүтэн бишрэгчид цөөнгүй л биз дээ?

-Өөрөөрөө л бай. Хэн нэгэнд таалагдах гэж, бусдыг баярлуулах гээд өөрийгөө хэзээ ч бүү өөрчил. Өөрөөрөө байвал чамд яг тохирох хүн чиний гоо үзэсгэлэнг чинь хайрлана. Тиймээ намайг хайрладаг хүн цөөнгүй бий гэдэгт үргэлж итгэлтэй байдаг.

 

-Чамайг дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэдэг. Ямар ч залууг сонгосон чинийх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрэгтэй хүний ямар чанар түүнийг бусдаас онцгой болгодог вэ?

-Баярлалаа. Өөртөө итгэлтэй залуу үргэлж бусдаас ялгардаг. Амьдралын бүх цаг мөчөөс таашаал авч чаддаг байх хэрэгтэй. Тийм залуус бол бурханы бүтээл. Өөртөө итгэлтэй сайхан залуус хар өнгөн дундаас ялгарах цагаан өнгө гэдгийг санах хэрэгтэй.

 

-Кейни Уэст энэ төрөлд багтах уу, та түүнд чин сэтгэлээсээ хайртай юу?

-Энэ төрөл ч гэлтгүй, тэр бол хэлэхийн аргагүй сайхан залуу. Би түүнд амьнаасаа илүү хайртай. Түүний насан туршийн түшиг байхыг хүсч байна.

 

-Чамд нэг залуу таалагдлаа гэхэд чи өөрөө очиж танилцах уу? Эсвэл ирэхийг нь хүлээдэг эмэгтэйчүүдийн нэг үү?

-Би тийм хоёрын хооронд зантай биш ээ. Гэхдээ тэр эхний алхмыг хийж, хэд хэдэн удаа ярилцвал дараа тааралдах үедээ би түрүүлж “сайн уу” гэх байх. Тэр оройн хоолонд уривал бугуйн цагийг нь эхэлж харна. Тэр үнэхээр мөнгөтэй юу гэдгийг нь цагийг нь хараад л мэднэ шүү дээ. Арчаагүй эр хүн бугуйн цаггүй явдаг юм.

 

-Өөрийгөө сайхнаар мэдрэхийг хүсвэл ямар хувцас сонгодог вэ?

-Хослол, ороолт, өсгийтэй гутал. Энгийн боловч дээр нь том нарны шил, гоё цүнх зүүчихвэл хээнцэр харагддаг. Хэрвээ үдшийн хатан хаан байхыг хүсч байгаа бол биеэ барьсан сонгодог өнгийн даашинз өмсөж бай. Тэгвэл зөрсөн болгон эргэж харах болно шүү. Эгчийн хувиар захиж байна.

 

 

-Таны хамгийн чөлөөтэй байдаг үе чинь?

-Би будгаа арилгаж, сул өмд өмсөхөөрөө өөрийнхөөрөө болдог. Гартаа амттай кекс барьчихсан бол бусдаас нэг их ялгарах юмгүй л харагдах байх.

 

-Толигор арьстай байхын нууц?

-Будгаа тогтмол арилгаж байх, нойроо хангалттай авах, аль болох их ус уух.

 

-Гэнэт л ийм их алдартай болчихсон уу?

-Ихэнх хүмүүс намайг өгзөгөөрөө алдартай болсон гэж боддог. Мөнгөтэй нэгний өвөрт орж, өнөөдрийн амжилтандаа хүрсэн гэдэг. Энэ бол 99 хувь нь худлаа. Та нар гайхаж магад яагаад 100 хувь биш гэж. Нэг хувьд нь юу багтаж байна вэ гэвэл. Би гарч ирэхийн тулд бусдаас илүү байх хэрэгтэй гэсэн нэг арга хэрэглэсэн. Хэт задгай хувцас өмсөх. Охидууд өмсч чадахгүй тэр он жилүүдэд би чадахгүй юмыг нь хийж чадсан шүү дээ. Оюуны хүчээс илүү, гоо сайхны хүчийг илүү ашигласан нь өнөөдрийн би болон хувирсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин