Би хараал хэлдэг охидод дургүй
2015-06-05

Дунд сургуулийн сурагчдаас эхлээд оюутан залуус, тэр ч бүү хэл “том” хүмүүсийн дунд “од” болж байгаа энэ залуугийн тайзны нэрийг Rokit Bay гэдэг.

 

Харин түүний жинхэнэ нэр нь О.Баярсайхан. Зарим хүмүүс түүнийг “пуужин” Баяраа ч гэж дууддаг юм билээ. Түүний дуунуудынх нь үг хурц, дуулах хэв маяг нь өвөрмөц содон учраас хүмүүс түүний дууг сонсох дуртай.

 

Товчхондоо хэлбэл, хэр аль хэдийнэ өөрийн гэсэн “өмч”-ний үнэнч сонсогчидтой болчихсон. Мөн тэрбээр хэр барагтаа инээдэггүй, ширүүн харцтай нууцлаг имиджтэй. Тиймээс түүнийг сонирхох охид олон бий.

 

Тэгвэл Rokit Bay-д хараал хэлдэг охид огт таалагддаггүй гэнэ шүү.  Охидын тухай ярихдаа “Ухаалаг эмэгтэй надад таалагддаг. Эрэгтэй хүмүүс чинь ерөнхийдөө мангардуу талдаа шүү дээ. Тиймээс түших багана, чиглүүлэх зүг болох эмэгтэйчүүдэд би дуртай. Харин дүр исгэсэн, ухаалаг болох гээд ядчихсан, шударга биш, бүдүүлэг хүнд дургүй. Нийгэм хичнээн чөлөөтэй болсон ч эмэгтэй хүнд хараалыг үг хэзээ ч зохихгүй” гэжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
bb:
ene turanhai har zaluu yu bodoh ni hend hamaataimdee chaavaar er huniig uhaanaar ni gej arai l bishee
2015-06-08
вв:
вв
2015-06-08
jawza:
Zow ym bodiin bna sh d gehtei ooriihon zarim duundan haraaliin vg baigaad baidag taltai bish bilvv .
2015-06-06