Цахилгаан тээврийнхэн ажил хаялтаа зогсоолоо
2015-06-05

Зорчигч тээврийн нэгтгэлийн гурван баазын жолооч, кондукторууд өнгөрсөн сарын 25-наас эхлэн ажил хаясан. Тэд үйлдвэрчний эвлэл болон яамдын байгуулсан хэлэлцээрийн дагуу үндсэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардаж буй юм.

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн хуучнаар цахилгаан тээвэр буюу өнөөгийн II баазынхан ажилдаа гарчээ. Троллейбусны жолооч, кондукторууд үйлдвэрчний эвлэлтэйгээ тохиролцож, үндсэн цалингаа 25 хувиар нэмэгдүүлж, шагналт цалингаа мөн хувиар бууруулсан байна. Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө, хороолол чиглэлд явдаг троллейбусны үйл ажиллагаа хэвийн болжээ.

 

Харин тус нэгтгэлийн I, II баазынхан ажилдаа гараагүй байна. Тэд нэгтгэлийн зүгээс тавьж буй саналыг хүлээн авахгүй байгаа аж. Ажилчдын тавьж буй шаардлагаар цалин тавихад нэмж 3-4 тэрбум шаардлагатай гэнэ. Харин баталж өгсөн төсвөөр бол Зорчигч тээврийн нэгтгэлийн ажилчдын цалинд 17 тэрбум төгрөгийг зарцуулах ёстой гэдгийг I баазын дарга Ононбаяр хэлэв.

Shuud.mn
Сонин хачин