Хан-Уулд 160 айлын байрны шав тавилаа
2015-06-05

 

Хан-Уул дүүрэгт байрлах “Нэхмэлийн шар”-ын байруудыг нурааж, шинэчлэхээр болсон. Энэ шинэчлэл эхэлж, өнөөдөр эхний ээлжийн 160 айлын орон сууцны барилгын шавыг тавилаа. Ёслолд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, НЕТГ-ын орлогч дарга Э.Анар зэрэг албаны бусад хүмүүс оролцжээ.

 

Тус дүүргийн “Нэхмэлийн шар”-ын хорин байранд 450 орон сууц өмчлөгч, 40 аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулдаг байна. Харин энэ удаа “Нутгийн буян групп” ХХК 44 орон сууц өмчлөгч, 4 аж ахуй нэгж байгууллагатай гурван талт гэрээ байгуулж, ажлаа эхлүүлэхээр болжээ. “Нутгийн буян групп” ХХК 15, 19-р байрны 0,56 га талбарт 416 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний төв, оффисын барилга байгууламжыг барьж байгуулах аж.

Shuud.mn
Сонин хачин