Леонардо де Каприо: Ганц бие байх таалагддаг
2015-06-06

 

Холливуудын нэрт жүжигчин Леонардо де Каприогийн Британийн www.dailymail.co.uk сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

-Өнөөдрийг хүртэл ганц бие байгаа шалтгаанаа тайлбарлаач. Гэрлэх, гэр бүлтэй болохыг хүсдэггүй юм уу?

 

-Гэр бүлтэй болохыг мөрөөддөг үе байгаагүй гэж хэлэхгүй. Мөрөөдөл надад бий. Би ч гэсэн сайхан гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан. Энэ мөрөөдөл өдрөөс өдөрт бүдгэрч байгаа. Гэхдээ гэр бүлтэй болох байлгүй дээ. Энэ талаар бодохоо болиод олон хонож байна. Үнэнийг хэлэхэд, дарамтгүй амьдрал, ганц бие байх надад таалагддаг.

 

-Та олон бүсгүйтэй учир ургуулсан. Шинэ бүсгүйтэй болох бүрт олон нийт таныг хуримаа хийхээр болжээ гэж боддог. Гэтэл та салаад л дараагийн бүсгүйтэйгээ холбоо тогтоодог. Танд галт тэрэг шиг амьдрал таалагддаг хэрэг үү?

 

-Миний хувийн амьдрал бусдад хамаагүй байх аа. Олон залуу л ганц бие байна. Ямар дэлхийн бүх залуу гэрлэсэн байгаа биш. Ганц бие байх давуу тал гэдгийг ойлгосон учраас ганц бие яваа юм. Хэвлэлийнхэн хэтэрхий сайн ажилладаг учир миний хувийн амьдрал бусдын анхаарлыг татдаг байх. Уран бүтээлч бүхэн дэлгэсэн сонин шиг байх ёсгүй гэдгийг сэтгүүлчид та бүхэн ойлгох хэрэгтэй. Би ярилцлага өгөхийг зөвшөөрсөн. Гэхдээ би уран бүтээлийн тухай ярихыг зөвшөөрсөн болохоос байцаалтад орж байгаа мэтээр таны асуултад хариулах зохисгүй хэрэг. Хэрвээ би цуутай шалиг, завхай эр байсан бол та надаас бүсгүйчүүдийн талаар асууж болно. Харин би уран бүтээлч, тиймээс уран бүтээлийн талаар асуух хэрэгтэй болов уу. Би уурлаагүй шүү. Хэвлэлийнхэнд олны танил эрхмүүдийн хувийн амьдралыг хэтэрхий их мэдээлснээс болоод биднийг нууцгүй хүмүүс болгож байгаа нь таалагдахгүй байна.

 

-Тийм л дээ. Гэхдээ таныг хайрлаж явдаг олон сая фэн байдаг. Таныг гайхалтай уран бүтээлч гэдгийг хүн бүхэн мэднэ. Та дэлгэцэнд гайхалтай, төгс харагддаг. Тиймээс л олон нийт таныг бодит амьдрал дээрээ хүртэл төгс байгаасай хэмээн хүсдэг байх. Фэнүүдийн хүсэл сонирхол үнэхээр эрээ цээргүй бас давруу байдаг?

 

-Үнэн. Шүтэн бишрэгчдийн төсөөллөөр бол би Титаникийн Жек. Тэд намайг Жек шиг сайн залуу байлгахын оролддог. Үнэн хэрэгтэй би Каприо. Хүүхнүүдэд дуртай. Надад хүүхнүүд эрч хүч бэлэглэдэг.

 

-Та бол жүжигчний хувьд төгс. Дэндүү бодит гэмээр жүжиглэдэг. Олон ч найруулагч таныг кинондоо тоглуулахыг мөрөөддөг?

 

-Би жүжигчин. Би жүжиглэдэг учир жүжигчин болсон. Найруулагчид надад итгээд дүр өгөх үед би талархаж хүлээн авдаг. Тиймээс л цаасан дээр байгаа тэр залууг бодит ертөнц дээр хэрхэн харагдах талаар гүн бодолд автаж, өөрийгөө бэлдэж эхэлдэг. Би бэлтгэл хийхгүйгээр кинонд тогловол анхлан суралцагч шиг харагдаж болно. Миний дүрээ ойлгох, дүрээ бүтээх чадварыг зөвхөн дасгал сургуулилт өгдөг. Би төгс биш учир байнгын бэлтгэл сургуулилт хийдэг.

 

-Та зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгч. Таны сонирхлыг яагаад зэрлэг амьтад татах болов?

 

-Тэд хүчтэй харагддаг ч үнэн хэрэгтэй тийм биш. Тэд нялх хүүхдээс дутахааргүй хүчгүй. Тэднийг хэн нэгэн хамгаалах хэрэгтэй. Олон улс зэрлэг амьтдыг агнахаа зогсоох хэрэгтэй.

 

-Сүүлийн хэдэн жил хулгайн наймаа газар авч байгаа. Гэхдээ эцэг эхчүүдийн хамгийн их айлгадаг зүйл бол ижил хүйстнүүд?

 

-Миний бодлоор энэ тухай хэн ч үнэнийг мэддэггүй. Зарим хүн ямар ч асуултгүйгээр түүнийг эсрэг хүйстнээ сонирхогч, жирийн нэгэн гэнэт өөр чиг хандлагатай болдог. Гудамжаар явахдаа хэнээс ч ичихээ больсон тэр хүмүүсийг хараад их л гайхдаг. Яагаад ийм сайхан нийгэмд, бусдын анхаарлыг татаж амьдраад байгааг нь гайхдаг.

 

-Та маш удаан хугацаанд алдар нэрээ хадгалсаар байна?

 

-Амжилтад хүрэхэд олон таамаглаагүй зүйл гарч ирдэг. Бас шүүмжлэл сонсч хүлээж авахаа больчихдог. Гэвч хамгийн чухал зүйлсийн нэг бол өөрт ирсэн шүүмжлэлийг сонсч, хүлээж авч чаддаг байх хэрэгтэй. Хувь хүн талаасаа ч, уран бүтээлчийн хувьд ч тэр. Нэг зүйлийг хэлэхэд, олон жилийн турш, алдар нэрээ номонд мөнхөлсөн автар мэт хадгалахын тулд номыг сүнс мэт сахих хэрэгтэй. Энэ л чиний мөнхөд орших ганц зүйл.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ern bol zuv duu etseggui huuhed hiij hayj baisnaas huntei suulgui huujed hiilgui gantsaaraa yavj baisan n deershd mongoliin zaluuchuud har nylhaaraa huntei suuj huuhed umchruulj baihaar iim baisan n deer biz
2015-06-14
ok:
er ni zavhai, ur huuhdee haydag, esteg ehchuud, gants erchuud ch bish, huuhdee gargaad hogiin savand hiideg , huuhed zoddog maralmaa metiin nuhduud , huntei suuj huuhed gargaad hereggui shdee. zugeer l gantsaaraa zunguuruu yvj baisan ni deer
2015-06-09
Зочин:
Gants bie baih saihan shuu dee.
2015-06-08
zochin:
Leonardo dio caprio tom cruz bredd pitt bol holiubiudiin hamgiin saihan zaluuchuud bas chadbarlag jvjigchid leonardo dio capriogiin jvjigleh chadbar kinogoo barag l orgood abaad yabdag tvvniig kinond togluulna gedeg tuhain kinonii ner hvnd tsar hvreeg iltgedeg gaihamshigtai togs aguu kino jvjigchin titanik kino bol delhiin bvh tsag veiin hamgiin aguu shildeg kino jekiin dvrd dendvv sain togloson vneheer baharhmaar
2015-06-06
zaluu:
1 bie goeshdeee durtai huuhenteigee yvaldaaaaal tehdee bayn bh hergtei
2015-06-06