Иргэний эрх зүйн сургалт боллоо
2015-06-07

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх ээлжит сургалтаа 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд зохион байгуулав.

 

Жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг сургалт энэ удаад “Нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал” сэдвээр явагдлаа.

 

Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Ё.Кают удирдан явуулж байгаа бөгөөд сургалтад  иргэний эрх зүйн чиглэлээр сургалт явуулдаг шүүгч-багш нар болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын  шүүгчид хамрагджээ.

Shuud.mn
Сонин хачин