Тавантолгойн ажлын хэсэг эрдэмтдээс мэдээлэл сонсоно
2015-06-08

Өнөөдөр УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн ажлын хэсгүүд хуралдана. Тэр дунд Тавантолгойн ажлын хэсэг хуралдаж, эрдэмтдээс мэдээлэл сонсох юм байна.

 

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд;

Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд;

Улсын Их Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан  “В” танхимд хуралдана.

 

Ажлын хэсгүүд:

Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;

 

Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай болон холбогдох хуулийн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.30 цагаас “Г” танхимд;

 

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;

 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;

 

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг эрдэмтдээс мэдээлэл сонсох 13.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

 

Захиргааны ерөнхий болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан 13.30 цагаас 334 тоот өрөөнд;

 

“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “А” танхимд;

 

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

 

"Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгүүдийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

 

Татварын хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Б” танхимд /Татварын ерөнхий хуулиар/;

 

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.30 цагаас 334 тоот өрөөнд;

 

Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 4 давхрын Нээлттэй сонсголын танхимд;

 

Хөрөнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас 307 тоот өрөөнд;

 

Иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаанд дүгнэлт хийх, шийдвэрийн төсөл боловсруулах чиг үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 17.00 цагаас 305 тоот өрөөнд хуралдах юм байна.

Shuud.mn
Сонин хачин
элбэг:
Эх орон газар шорооныхоо төлөө тэмцэж явсан Авирмэд докторыг Оюу толгойг дээрэмдсэн алуурчид манай шуналтануудтай хамтран цааш нь харуулсан гэж ярих юм Энэ үнэн үү?
2015-06-08
Зочин:
Ер нь 5 толгой ард түмний өмч үү, хэдэн хуйвалдагчдын дундын өмч үү.эрдэмтэн мэргэд, эдийн засагчдаас нээлттэй сонсоод ард түмэнд нь өгөх хэрэгтэй дээ 100 наслахгүй байж 1000 наслах юм шиг хөрөнгө хураах нь өөрийг нь үхсэний дараа түм дахин шатаах түлээ хураасантай адил гэсэн шүү. Ард түмэн, газар шороо, баялаг улс төрчдийн өмч биш шүү бас баячуудын хувааж авдаг юм ч биш. зүгээр л зөв замаар нь ард түмэндээ хувааж өгөх арга хайгаач яагаад энэ цагийн ард түмэн ядуу, таван толгойг эзэмшигчид хагартлаа баяждаг юм бэ их идэж байж иргэний дайнд ард түмнийг хүргэвээ. Тэгвэл та нар хамгийн түрүүнд газрын хөрснөөс арчигдана шүү Ард түмний бухимдал ихэсч байгааг мэдэрч байна уу. баячууд болсон хойно ард түмний эсрэг хэрэглэх зэвсэгтэй болж байгаа биз дээ.
2015-06-08
Bold:
Tegeed sonsoh bsan yum bol 1 sariin umnu sonsohgui yasan yum be, Ene malnuud.
2015-06-08
polpol:
altsagnaad bailgui TT yavuulahgui gedegee shuud hel l dee. yadargaanuud jujig tavichih yumaa
2015-06-08