Автобуснууд өнөөдрөөс хэвийн үйлчилж байна
2015-06-08

Зорчигч тээврийн нэгтгэлийн 1100 жолооч, кондуктор өнгөрсөн бямба гаригаас эхлэн ажил хаялтаа зогсоож, өнөөдрөөс иргэдэд хэвийн үйлчилж байна. 



“Автобус I, III”, “Цахилгаан тээвэр” компанийн ажилтнууд цалингаа нэмүүлэх шаардлага тавин өнгөрсөн тавдугаар сарын 25-наас эхлэн ажил хаяад байсан юм. 


Гэвч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрсэн тул ийнхүү ажилдаа эргэн орсон байна.

 

 

Б.Дэжид
 

Shuud.mn
Сонин хачин