Сургуулиудын захирлууд ХОМ-ээ худлаа мэдүүлжээ
2015-06-08

Орон нутгийн дунд сургуулиудын захирлууд хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн хэрэг гарчээ.

 

Тодруулбал, Булган аймгийн  Сайхан, Гурванбулаг, Рашаант, Хангал, Бүрэгхангай сумын сургуулийн захирлууд, мөн Бүрэгхангай, Рашаант сумын цэцэрлэгийн эрхлэгч нар 2013, 2014 оны хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн байжээ. 

 

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийг хянан шалгах ажиллагааг Булган аймагт хэрэгжүүлэх явцад дээрх зөрчил, дутагдал илэрчээ. 

 

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан 2014 онд 29 удаа болж, 226 асуудал хэлэлцсэн, 2015 онд 10 удаа болж, 82 асуудлыг тус тус хэлэлцсэн байхад хуралд оролцсон төлөөлөгчдөөс хуульд заасны дагуу нэг ч мэдэгдэл, тайлбарыг гаргуулаагүй байна. 

 

Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч И.Энхжаргал, “МЭЭЖ” орон нутгийн өмчит компанийн ерөнхий нягтлан бодогч Р.Нармандах нар 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн ажилд томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор гаргаагүй байна. 

 

Булган аймгийн Засаг даргын захирамжаар 2014 онд зургаа, 2015 онд нэг, мөн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар 2014 онд хоёр, 2015 онд тав, бүгд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хянуулахгүйгээр томилжээ.  

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
хн рн:
Яасан ч их том гаруудтай үзэлцэж байдаг юм. Дунд сургуулийн захиралд мэдүүлэх хөрөнгө орлого гэж байхав дээ. Чааваас
2015-06-08
Zaxiral:
захирал г.м жижиг гаруудыг дээрэлхээд бхаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүн П.Очирбат маш олон жил Энержи ресурсаас авч байсан цалингаа нуусан асуудлыг шалгаад, хариуцлага тооцооч ээ
2015-06-08