Хувьсгал хийсэн технологийг Монголд нэвтрүүлжээ
2015-06-08

Зөвхөн Монголд л цэвэр ундны усаар машин техникээ угааж, 00-ын бохироо зайлуулдаг. Энэ байдлыг халах шийдлийг “М-Си-Эс Кока-Кола” компани хэрэгжүүлжээ. Ус бол алт, нүүрс, занар өөр юутай ч зүйрлэшгүй эрхэм дээд эрдэнэ билээ. Эх дэлхийн ирээдүйн төлөө санаа тавихыг үнэн хэрэгтээ ус, усны нөөцөд анхаарах гэж товчхон илэрхийлж болно.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани хүнсний үйлдвэрүүдээс анх удаа MBR-Membrane bio reactor буюу хот төлөвлөлт, бохир ус цэвэршүүлэлт, инженерийн шугам сүлжээний шийдэлд дэлхийд хувьсгал гаргаж байгаа технологийг өнгөрсөн жилийн 12 дугаар сараас эхлэн бүрэн хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоос таван жилийн өмнө ашиглаж байсан хаягдал усыг дахин цэвэршүүлэх SBR технологио сайжруулснаар нано технологиор бүтээгдсэн MBR шүүлтүүртэй байгууламж ажиллаж байна. Одоогоор 2 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн энэхүү технологи нь үйлдвэрийн хаягдал усыг 98 хувь хүртэл цэвэршүүлснээр ундны уснаас бусад бүх зориулалтаар хэрэглэж болохыг мэргэжилтнүүд нотолжээ. Тухайлбал, зүлэг ногоо услах, усан оргилуурт хэрэглэх, загасны цөөрөм, 00-ын бохир зайлуулах зэрэг буюу товчхондоо ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалтад ашиглаж болно гэсэн үг. Бүр шаардлагатай тохиолдолд дахин боловсруулалт хийж ундны усанд ашиглаж болно гэсэн судалгаа ч байдаг.

 

Одоо энэхүү технологийг дэлхийн хэмжээний хэдхэн компани хэрэгжүүлж байгаагийн нэг нь “М-Си-Эс Кока-Кола” компани. Энэ бол Монгол Улс, манай инженерүүд дэлхийтэй хөл нийлүүлэн алхах болсны нэгэн том нотолгоо болж байна. Өөрөөр хэлбэл, “Siemens”, “Fujitsu”, “Kubota” компани л MBR-Membrane bioreactor нано технологийн шүүлтүүр хэрэглэж байна. Ердөө хуруу дарам цөөхөн компани байгааг анзаарсан байх.

 

Одоо бидний өдөр тутам байнга хэрэглээнд байгаа бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ус хэр хэмжээтэй зарцуулдгийг дурдъя. Монгол Улсын ус хэрэглээний нормд зааснаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжид зарцуулагдах усны хэмжээг нормчлон тогтоосон байдаг. Үүнд: нэг кг талх үйлдвэрлэхэд 3.2 л, нэг кг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.8 л, нэг литр шар айрагт 21.8 л, нэг литр ундаанд 7 л, нэг кг хиам, утсан мах, махан бүтээгдэхүүнд 38.5 л, нэг кг гурил үйлдвэрлэхэд 4.7 л, нэг мВт цаг цахилгаан гаргахад 0.41 тонн, нэг куб метр алтны элс угаахад 4.1 тонн, нэг тонн төмөр бэлдмэлд 4.7 тонн ус зарцуулах ёстой. Харин “М-Си-Эс Кока-Кола” компани нэг литр ундаанд зарцуулах ус 2005 онд 5.1 л  байсан бол өдгөө энэ үзүүлэлт 2.41 л болсныг дурдахад таатай байна. Энэ бол нийгмийн хариуцлагаа ухамсарладаг, эх дэлхийгээ хайрладаг компанийн ухамсартай үйлдэл юм.

 

Ашиглагдсан усыг дахин цэвэршүүлэх нь зөвхөн манай улсын бус дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод удлаа. Яг энэ чиглэлээр манай хүнсний үйлдвэрүүдийн дунд зоримог шийдэл хийж томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн нь анхных болжээ. Тус компанийн дараагийн алхам энэхүү цэвэршүүлсэн усыг үйлдвэрийнхээ 00-д ашиглах шугам хоолой татах хэмээн ярьж байгаа нь магадгүй хожим дүүргийн саарал усны хэрэгцээг хангах шийдэл болохыг ч үгүйсгэх аргагүй. Энэ бол үнэн хэрэгтээ усны нөөцийг хэмнэх хайрлах гамнах хамгийн үр дүнтэй алхам болсон. Чухам энэхүү шийдлийн хүрээнд жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдөр тэмдэглэдэг  Дэлхийн байгаль орчны өдрөөр хоногт 2000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламжаас гарах цэвэршүүлсэн усыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газарт нийлүүлэх санамж бичигт холбогдох талууд гарын үсэг зурсан юм. “Эх орныхоо усны ирээдүйн төлөө уриа”-тай “М-Си-Эс Кока-Кола” компани энгийн сонсогдох ч асар их утга агуулгатай уриагаа хэрэгжүүллээ. Дашрамд дурдахад, тус компани хаягдал усыг дахин боловсруулах ашиглах нано технологийг амжилттай хэрэгжүүлснээ мэдэгдсэн энэ цаг үед УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болсон юм. Хэлэлцүүлэгт Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхорол “Дэлхийн усны VII форумаас XX зуун “хар алтны” төлөөх зуун байсан бол XXI зуун “цэнхэр алтны” төлөөх зуун байгаасай гэж тунхаглан дэлхий нийтийг уриалсан. Олон төсөл, хөтөлбөр хэрэгжиж, олон судалгааны материал гарсан ч мөн л асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа. Үнэгүй, төлбөргүй юм бүхэн үгүйрч устдаг. Ус бол чандмань эрдэнэ. Иймд маш их үнэтэй, үнэлгээтэй байх ёстой. Усыг хэрэглэсэн хүн бүр хэмнэдэг, гамнадаг байх ёстой, түүнийхээ төлөө татвар төлдөг байх ёстой” гэсэн үгийг иш татмаар байна.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани усыг дахин боловсруулах байгууламж ашигласнаараа, технологио сайжруулснаараа “Цэнхэр алт”-аа хайрлах гамнах шийдэлд хүрч чаджээ.

 

 

Д.Баясгалан

Shuud.mn
Сонин хачин
erka:
Msc hamag tsever ysaar nvvrs altaa ygaagaad irgedee bohir ysaar hool hiilgeh yum bndaa
2015-06-09
erka:
Yag xxriin hvchind garch garyyd bishvv Dee ylsiin bvh ashigtai zvilrvv yls txriinhantai negded iddeg
2015-06-09
erka:
Msc kompani shiidver txrd shuud nxlxxlj bgaa biz mashin ygaadag gazaryyd dampyyran oligarch kompani gej
2015-06-09
ИЙМ Л ГАЗРЫГ ҮЗЭН ЯДААД БАЙГАА ЮМ ДАА:
ЖЕНКО БАТТУЛГА, З.ЭНХБОЛДООС ЭХЛЭЭД МАШ ОЛОН ХҮН М-СИ-ЭС ИЙГ ҮЗЭН ЯДААД БАЙГАА ЮМ ДАА. ҮНЭНДЭЭ ӨӨРСДӨӨ НЭГ ЗҮЙЛИЙГ САНААЧЛААД ИНГЭЭД АЖИЛ БОЛГОЧИХГҮЙ ШҮҮ. М-СИ-ЭС ИЙН НИЙТ ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.
2015-06-08
tsetsegmaa tsegii:
m ci es hend bayr hvrgie hotiin dargaa jorlondoo jivih gej bgaa hotdoo ene tehnologiig nevtrvvlj bolohgvi yu
2015-06-08
irgen:
Tun chig sain saihan medee bna. Alt mongo uuh bish.
2015-06-08