“Дугуйн баяр” боллоо
2015-06-08

Монголын дугуйн холбооноос Дугуйн баярыг зохион байгууллаа. Арга хэмжээнд Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Батзандан оролцсон.

 

Тэрбээр энэ үеэр жил бүрийн зургаадугаар сарын 6-ны өдрийг Дугуйн баяр болгон зарласнаа дуулгаад нийт оролцогчдод амжилт хүссэн. Дугуйн баяраар нас насны ангилалаар тэмцээн зохион байгуулж гарын бэлэг хүндэт өргөмжлөлөөр хүүхэд багачуудыг урамшуулсан юм.

 

Энэ үеэр Олон улсын хэмжээний мастер Т.Пүрэвдоржоос сэтгэгдлийг сонссон. Тэрбээр “Миний бие дугуйн спортоор 51 дэх жилдээ хичээллэж байна. Өнөөдрийг хүртэл дугуй унаж яваа минь хамгийн их баяр бахархал минь юм. Дугуйн оноосон нэр нь дугуй, мөн чанар нь эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн.

 

Наймдугаар сарын 12-наас есдүгээр сарын 3-ны хооронд Итали, Австри улсад болох олон улсын ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрөв дэх удаагаа оролцох гээд бэлтгэлээ хангаж байна. Өнөөдрийн дугуйн баярт оролцож байгаадаа маш их баяртай байна” гэв.

 

П.Наран   

Shuud.mn
Сонин хачин