МУГЖ. Д.Алтанхуяг балетын олон улсын тоглолтыг продюсерлэнэ
2015-06-08

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй  “Welcome to Mongolia” наадмын продюсерээр ажиллах МУГЖ. Д.Алтанхуяг  өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирж, олон улсын балетын наадмын бэлтгэл ажилдаа орлоо.



“Welcome to Mongolia” наадам нь 6 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн театрт болох бөгөөд АНУ, Куба, Испани, Япон, Казакстан, Тайвань, Гүрж, Оросын өнөө үед бүжиглэж байгаа шилдэг балетчид урилгаар оролцоно. Дэлхийн шилдэг бүжигчидтэй ажиллаж, бүжиг дэглэх авъяасаараа номер нэгт тооцогдох балетчин, бүжиг дэглээч Фан И МУГЖ Д.Алтанхуягт зориулж тавьсан бүжгээ хамтран бүжиглэхээс гадна олон улсад танигдсан шилдэг бүжигчид сонгодог бүжгийн оргил бүтээлүүд болох “Хунт Нуур”, “Ромео Жульет” “Камэллиа Хатагтай”, “Корсар”, “Мөленруж” зэрэг бүжгэн жүжгийн оргил хэсгүүдээс Монголын үзэгчдэд толилуулна.



Монгол улсаа олон улсад сонгодог урлагаар дамжуулан сурталчлах “Welcome Mongolia–2015” наадмын тоглолтын тасалбарыг ДБЭТ-ын кассаар худалдаалж байна. Тасалбарын үнэ 30 000 төгрөгөөс эхэлж байгаа юм байна.  МУГЖ Д.Алтанхуягийн продюсерээр ажиллаж буй энэхүү наадмын бүрэлдэхүүн Монгол улсад тоглосныхоо дараа Япон Улсад очиж тоглохоор төлөвлөжээ гэж  Монголын Балетын хөгжлийн сангаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
good. ene jil bid arai uur yum uzeh ni dee ashgui
2015-06-08