Кино урлагийн шилдгүүд тодорлоо
2015-06-08

Гэрэл зургуудыг MPA.mn Монголын үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг "Academy awards-2015" наадам өчигдөр болж, дэлгэцийн бүтээлийн шилдгүүд тодорлоо.

 

 Тав дахь удаагийн Монголын үндэсний академийн дээд шагнал гардуулах ёслолд кино уран бүтээлчид 18 номинациар өрсөлдсөн юм.

 

“Өнөөдөр”, “Ар хударга”, “Аюултай харилцаа”, “Амьдрал нулимсанд дургүй”, “Сүүлчийн шөнө”, “Аав”, “Код”, “Тютю”, “Хүдэн”, “Донор”, “Учрал”, “Ээжээ надтай гэрлээч”, “Хүүхэлдэй”, “Үндэсний баялаг” крэг 14 уран сайхны кино өрсөлдсөнөөс УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан "Аав" уран сайхны кино Шилдгийн шилдгээр шалгарчээ.Энэ удаагийн наадамжд мөн“Уулын эзэн”, “Эхт хүн”, “Эхийн сэтгэл”, “Хайр”, “Би түүндээ хайртай байсан” богино хэмжээний уран сайхны кино болон “Монгол Регби”, “Тайгын жимээр”, “Тавилан” баримтат кино тус тус өрсөлдсөн байна.

 

Тэгвэл үүнээс "Шилдэг найруулагч"-аар "Аав" киноны найруулагч Г.Эрдэнэбилэг хүртэж, тус кино шилдгийн шилдгээр шалгарсан юм.  

 

Ингээд Монголын кино урлагийн хамгийн том үйл ажиллагааны улаан хивсний ёслол болон шагнал гардуулах ёслолын ФОТО сурвалжлагыг үзнэ үү

 

Гэрэл зургийг Б.Бямба-Очир MPA.mn

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
End yu bolsiin ! Mongol hinu ovoord ! Boltsiin muu ! Altsiin bna ! Ene ni Amerhiin oskoor gedegtei adilhahiin muu ! Ene teversen baigaa altan buhiin ever ni yu ym bolluu ?
2015-06-08
Zochin:
Tuvshintugs Tugsbayar 2-n zurgand neriig ni solij bichsen bna
2015-06-08
kkk:
end yu bolood ungur vuu huurhiis zurheer savlaad arai yavtsangui gej,hunii umnuus ejeh yamar hetsuu yum be,
2015-06-08