Ноён уулыг хамгаалах хуулийн төслийг өргөн барина
2015-06-08

Гэрэл зургийг www.MPA.mn

 

 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Ш.Түвдэндорж нар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл өглөө.

 

Бүлгийн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд батлах шаардлагатай байгаа хуулиудыг эрэмбэлэх, УИХ Засгийн газрын түвшинд үлдэж буй бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаар судалж санал дүгнэлт боловсруулах бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн  мэдээллийн эцсийн дүгнэлт, Нийтийн сонсголын тухай хуулийн төслийг хэлэлцсэн аж.

 

Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөлд Гацууртын ордын 34 хувийг төр эзэмшихийн оронд үүнтэй дүйцэх хэмжээний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авах нь ашигтай гэсэн хувилбараар Засгийн газар төсөл оруулж ирсэн. Хэрэв тус ордын 34 хувийг төр эзэмшвэл тийм хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болох учир сүүлийн хувилбарын АН-ын бүлгийн гишүүд дэмжсэн гэж бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээллээ.

 

Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг төрийн тусгай хамгаалалтад авах  тухай хуулийн төслийг  Г.Баярсайхан тэргүүтэй гишүүд өргөн барьж Их хурлаар батлуулахаар болсон гэж тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж гэлээ.

 

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. 

 

-Гацууртын ордод төрийн  эзэмшлийн хувь тогтоохдоо ямар зарчим баримтлах вэ.  Хэдэн хувь байхаар ярилцсан бэ?

-Энэ асуудлаар бүлэг ярилцаад зарчмын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан. Үндсэндээ УИХ өнгөрсөн жил Гацууртын ордыг ашиглах шийдвэрээ гаргасан. Өнөөдөр эзэмшлийн хувь хэмжээг нь ярилаа. Засгийн газар тухайн компанитай тохиролцсоны үндсэн дээр 34 хувийг эзэмших гэрээний шийдвэрт хүрсэн байна. Гэхдээ 34 хувиа ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр гэдгээр орлуулж авья гэдэгт шийдвэрт хүрсэн тухай тогтоолын төсөлд тусгасан.

 

Ялгаа нь 34 хувийг эзэмших юм бол тухайн аж ахуйн нэгжид оруулах хөрөнгө оруулалтын 34 хувьтай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар гаргах шаардлагатай.  Үүнийг хийхийн тулд олон ажил явагдах ёстой. Тухайлбал, Гацууртыг эзэмшиж байгаа компанийн хөрөнгө оруулалтын дахин тооллого, үнэлгээ гэх мэтийн олон ажил хийгдэх учраас цаг үрсэн олон ажил давхардаж байна гэж үзэж байгаа.

 

Хоёругаарт цаг алдсан олон асуудал гаргахгүй байхын тулд ашигт малтмалын тусгай төлбөрийг авья гэдэг шийдлийг Засгийн газар оновчтой шийдэл мөн гэж оруулж ирсэн. Үндсэндээ 34 хувийн эзэмшлээ ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөс төлж байгаа тогтоолын төсөл байгаа.

 

-Ашигт малтмалын тусгай төлбөрийг авснаараа ямар ач холбогдолтой вэ?

-Нийт борлуулалт бол сая 769.2 сая ам.доллар үүнээс голлох татвар нь 265.6 сая ам.доллар байна. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар 139.4 сая ам.доллар, ашигт малтмалын нөөц ашигласан тусгай төлбөр  нь 53 сая ам.доллар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь 57 сая ам.доллар, суутган татвар 16.2 сая ам.доллар гэсэн хууль өргөн барьвал бидэн ашигтай гэсэн төслийг Засгийн газар оруулж ирсэн.

 

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцсэн үү?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Эдийн засгийн өршөөлийн хоёр хууль УИХ-д өргөн баригдсан. Одоогоор Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэлэлцээд явж байна. Эрүүгийн багц хуулиуд бүрэн гарсны дараагаар эдийн засгийн өршөөлийн хууль яригдана.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ARDCHILSAN NAMIINHAND ITGEH ARGA ALGA DAA. OORIIN ORNII NUTAG DEVSGER DEER BAIGAA BAIGALIIN BAYALGIINHAA 34 HUVIIG TOR HORONGO MONGO GARGAHGUI UNEGUI EZEMSHIJ BOLOHGUI GEED BAIHIIN ERUUSUU OILGOHGUI BAINA. ELBEGDORJ BOLOHOOR IDESHEE HIILGESEN AIL IDESH HIIJ OGSON HUNDEE CHANAH MAH OGOOD L YAVUULDAG GEJ HELJ BAISAN DAA. ITGEHIIN ARGA ALGA. ZUGEER L OGCHIH GEED BAIH YUMAA.
2015-06-08
Зочин:
ашигт малтмалын хууль гэдэг юмаа өөрчлөөч ээ, баярцогт баяр нар ОТ-д тааруулаад балиартуулцан
2015-06-08
MONGOL:
ARDCHILSAN NAMIINHAND ITGEH ARGA ALGA DAA. OORIIN ORNII NUTAG DEVSGER DEER BAIGAA BAIGALIIN BAYALGIINHAA 34 HUVIIG TOR HORONGO MONGO GARGAHGUI UNEGUI EZEMSHIJ BOLOHGUI GEED BAIHIIN ERUUSUU OILGOHGUI BAINA. ELBEGDORJ BOLOHOOR IDESHEE HIILGESEN AIL IDESH HIIJ OGSON HUNDEE CHANAH MAH OGOOD L YAVUULDAG GEJ HELJ BAISAN DAA. ITGEHIIN ARGA ALGA. ZUGEER L OGCHIH GEED BAIH YUMAA. MAN-IIN SHIIDVERIIG L HARYA DAA.
2015-06-08