Хилчин эмэгтэйчүүд чууллаа
2015-06-08

Эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн хил хязгаар нутагт ажиллаж, амьдарч буй хилчин бүсгүйчүүд эдгээр өдрүүдэд чуулан улмаар харилцан туршлага солилцож, бас танилцаж өөрсдийн нийгмийн асуудлын хүрээнд олон сэдвийн дор ярилцаж байна. ХХЕГ-ын газрын даргын тушаалаар хилчин эмэгтэйчүүдийн нэгдсэн цугларалтыгзургаан сарын эхний өдрүүдэд нийт хилийн хэсэгт нэгэн зэрэг ийнхүү бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Энэ нь Хил хамгаалах байгууллагын хэмжээнд анх удаагаа хилийн зурвас дээр буюу дархан хилийн бяцхан застав дээр төвлөрөн зохион байгуулагдсан томоохон арга хэмжээ гэдгээрээ ихээхэн онцлогтой. Говь цөл, тал хээр, ой тайга, уулын гээд дөрвөн бүсийн зургаан хэсэгт зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтын хөтөлбөрт төрөл бүрийн хичээл сургалт багтсанаас гадна, өөрсдийн хийж гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг гаргах, урлаг уран сайхан, спортын тэмцээн уралдаанаар өрсөлдөж авхаалж самбаагаа сорих зэрэг олон хөтөлбөр багтжээ.Энэ удаагийн хилчин бүсгүйчүүдийн чуулга уулзалт улсын хил дээр ажиллаж буй бүсгүйчүүдээс гадна хэдийгээр өөрөө Хил хамгаалах байгууллагад ажилладаггүй ч гэр бүл нь хилчин бүсгүйчүүдийг урьж оролцуулсан нь тэдний талархлыг хүлээж байв. Мөн Хил хамгаалах ерөнхий газарт ажилладаг хилчин бүсгүйчүүдийн төлөөлөл анх удаа улсын хилдээ хүрч, хилтэйгээ хилчидтэйгээ танилцсан нь арга хэмжээний өөр нэг онцлог юм. Бие биедээ урам дэм өгөх, харилцан туршлага солилцох зорилготойгоор хилийн заставт ажиллаж, амьдарч буй бүсгүйчүүдээ бүрэн хамруулж, хоёр өдрийн турш тэд нэгэн зорилгын дор нэгдсэн юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
1958.mnӨнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-09
Зочин:
1958.mn Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
2015-06-09
Зочин:
hotyn hilczid anh udaa hil deer tegeed hilchin teneg yum hairan mongo
2015-06-09