О.Нарангэрэл: Бэлчээрийн газрыг гэрээгээр ашиглуулъя
2015-06-09

Малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн доройтол тулгамдсан асуудал болж, энэ чиглэлд төрийн бодлого, зохицуулалт  үгүйлэгдэж байна. Эрдэмтэдийн судалж тогтоосоос бэлчээр доройтох хэрээр малд идэмжтэй шим тэжээлт ургамлын төрөл зүйл цөөрч малын чанар, ашиг шим сөрөгөөр нөлөөлж эхэлжээ.  Бэлчээрийг зүй зохистой ашиглах,  хамгаалах, төрөөс ямар бодлого хэрэгжүүлвэл зохих, малчдыг үүрэг оролцоо ямар байх талаар малчдын төлөөллийн байгууллага Монголын бэлчэээр ашиглагчдын  нэгдсэн холбооны байр суурийг сонслоо. Энэ байгууллага нь одоогийн байдлаар 14 аймагт 200 орчим сумыг хамран үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Цаашдаа 21 аймаг 331 суманд үйл ажиллагаагаа хүргэх зорилго тавьжээ. Ингээд  Монголын бэлчээр ашиглагчдын  нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал О.Нарангэрэлтэй ярилцлаа.

 

-Бэлчээрийн доройтол ямар хүчин зүйлүүдээс шалтгаалж байна вэ? Бэлчээрийг хамгаалах чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулав.

 

- Манай холбоо малчдын эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолойг үндэсний хэмжээнд төлөөлөх, хамгийн гол нь  бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах зорилготой ажиллаж байна. Бэлчээр бол малын тэжээлийн үндсэн ганц эх үүсвэр. Тиймээс бэлчээрээ хамгаалах нь малчдын хувьд нэн тэргүүний зорилт. Бэлчээрийн гарц сайжирвал малын ашиг шим дээшилнэ.  2014 оны судалгаагаар 113 сая га бэлчээр нутгийн 90 гаруй хувьд нь доройтлын шинж тэмдэг илрээд байна. Нэг үгээр хэлбэл, нийт бэлчээрийн дөнгөж 7 хувь нь унаган төрхөөрөө  байгаа гэсэн үг. Эрдэмтдийн судалж тогтоосноор хамгийн том шалтгаан нь сүүлийн 20 жилд малын тоо толгой огцом өсч, бэлчээрийн даац 2-3  дахин хэтрэн, сүргийн бүтэц алдагдаж, тухайлбал ямааны тоо толгой нэмэгдсэн  явдал. Социалист нийгмийн үед малчид нэгдлийн зохион байгуулалтаар бэлчээрээ ашиглаж, сэлгэн нүүдэллэдэг байлаа. Харин сүүлийн 20 гаруй жил энэ байдал алдагдаж, зохион байгуулалтгүй явж ирснээс үүдэлтэй. Түүний зэрэгцээ өөр нэг хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлт. 

 

Малчдыг малынхаа тоо толгойг бууруул гэж хэлэх эрх байхгүй. Учир нь мал хувьд, малчдад шилжсэн. Энэ нөхцөл байдалд бид эхний ээлжинд Бэлчээрийн газрыг гэрээгээр ашиглуулах журам боловсруулаад БХБ-ын болон ХХАА-н сайдад санал тавьсан. Дэмжигдэх эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Ямартай ч дэмжүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Энэ нь тухайн малчны дөрвөн улирлын бэлчээрийн хилийн заагийг харилцан зөвшилцсөний үндсэн дээр тогтоож, бэлчээр ашиглалтын төлөвлөгөө гарган, баталж, нийтээрээ даган мөрдөн журам боловсруулан хэрэгжүүлэх тухай юм. Ингээд тухайн малчин өөрийн бэлчээрээ хэрхэн ашиглах эрх болон хариуцлагын анхан шатны тогтолцоо бий болж байна гэсэн үг.

 

Бэлчээрийн доройтлын шинж тэмдэг болсон үлийн цагаан огтоно, царцаа зэрэг байгалийн хортон шавьж амьтад ихээр олширч байна. Хэдийгээр салбарын яамнаас жил бүр үлийн цагаан огтонотой тэмцэнэ гээд  1 га талбайд 1800 төгрөгтэй тэнцэх хэмжээний төсөв тусгаж байгаа ч энэ нь яагаад ч хүрдэггүй. Малчдаас ирүүлсэн өргөдлийн дагуу УИХ-ын Өргөдлийн байнгын хороо үлийн цагаан оготны тархалтыг бууруулах талаар манай холбоонд хандаж бид хамт эрдэмтдийн зөвлөл байгуулан ажилласан. Ингээд Архангай аймгийн Өгийнуур, Эрдэнэмандал суманд үлийн цагаан огтонотой тэмцэх арга хэмжээ зохион байгуулсан.  Үр дүнгээ маш сайн өгсөн. Үүнийг бусад аймаг сумдад нэвтрүүлнэ гэж төлөвлөж байгаа. Энэ арга хэмжээнд Архангай аймгийн Газрын алба, ХААГ, тухайн сумдын ЗДТГ хамтран малчдаа идэвхтэй хамруулан оролцсон. Үүнд бид их баяртай байгаа.  Үүнээс улбаалан малчдын амжиргаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар бид санал асуулга авч, судалгаа явуулж байгаа.

 

-Бэлчээрийн ашиг шимийг хамгаалах  нь малчдаас шалтгаалах юм биш үү?

 

-Малчдын буруутгах аргагүй. Яагаад гэвэл сүүлийн 20 гаруй жил малчид малаа хувьчилж  аваад амьдралаа нуруун дээрээ үүрч ирсэн. Төрөөс малчдыг бодлогоор дэмжих тал дээр хангалтгүй ажилласан. Соц үед бэлтгэн нийлүүлэлтийн бүхэл бүтэн цогц систем ажиллаж, мал мах экспортолдог байлаа. Энэ бүхэн орхигдсон. Нөгөөтэйгүүр малын өвчлөл их гарч байгаатай ч холбоотой байх. Манайх малын өвчлөлөөрөө ДЭМБ-ын судалгаагаар дээгүүрт, эмзэг орны тоонд орсон байгаа. Малчдыг хоёр хувааж байна. Нэг хэсэг нь үе дамжиж ирсэн малчид. Нөгөө хэсэг нь  шинэ цагийн малчид. Шинэ цагийн малчдад урьд нь нутаглаж байсан бэлчээр байхгүй, шинээр бэлчээр нутаг гаргах шаардлага гарч байгаа үүнээс үүдээд малчдын хооронд маргаан их гарч байна. Нийт малчдын 60 гаруй хувь нь 200 хүрэхгүй толгой малтай.  НҮБ-ын судалгаагаар энэ нь хоосон идэж, хоёр хонохгүйгээр амжиргаагаа залгуулаад явах хэмжээний тоо юм. Гэтэл хэрвээ энэ малчид амжиргаагаа дээшлүүлж, малын тоогоо өсгөе гэхэд бэлчээрийн даац хүрэлцэхгүй.  Нөгөө талаас малчны хөдөлмөр бол маш хүнд. 24 цаг тасралтгүй зүтгэдэг. Одоо үе уламжлан ирсэн малчид цөөрч байна.  Малчдын залгамж халаа хэрэгтэй байна. Монгол малчдад сайхан уламжлал олон бий. Бэлчээрээ малдаа уралдаж идүүлэх биш зохион байгуулалттайгаар сэлгэн, нүүдэллэж, хамтран ашиглах хэрэгтэй юм. 20 гаруй жил өөрсдийн дур дураар ашиглаж ирсэн малчид маань өнөөдөр асуудлаа ухамсарлан ойлгож зохион байгуулалттай ашиглахыг илүүд үзэж байна.

 

Одоогоор 9 аймгийн малчид дөрвөн улирлын бэлчээрээ ашиглаж ирсэн уламжлалт зохион байгуулалтаа түшиглэн бэлчээр ашиглалтын хэсгийн зохион байгуулалтад орсон. Нийтдээ 40 000 гаруй малчин өрх 200 орчим суманд 1000  гаруй бэлчээр ашиглагчдын хэсэг байгуулаад байна. Эдгээр малчид сум, аймагтаа нэгдсэн Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо байгуулсан. Асуудлаа өөрсдөө шийдье, үүрэг хүлээгээд явъя гэж байгаа. Манай холбоо байгуулагдах явц 3-4 жилийн өмнө явагдаж, суурь нь тавигдсан.

 

Монгол малын гаралтай байгалийн цэвэр бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд таниулах хэрэгтэй

 

-Бэлчээрийн газрыг ашиглуулах гэрээний төсөлд ямар зүйл тусгасан бэ? Бэлчээрийг эзэмшүүлэх тухай асуудал байнга яригддаг ч батлагдаад хэрэгжсэн зүйл байдаггүй.

 

-Одоогийн хуулиар бэлчээрийг 15-60 жил бэлчээрийг гэрээгээр ашиглах боломжтой.  Газрын тухай хуулийн 52.3 дахь заалтад “Малчид сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдаад өвөлжөө,хаваржааны бэлчээрээ гэрээгээр ашиглаж болно” гэсэн хууль нь байгаа. Хамгийн гол нь малчдыг зохион байгуулалтад оруулах нь чухал. Орон нутагт эрх мэдэл нь олгогдсон хэдий ч энэ сайэ хэрэгжихгйү явсаар ирсэн. Монгол Улсын хэмжээнд 150 мянга орчим малчин өрх байна. Бэлчээр ашиглалтын зохион байгуулалтад орсноор хэзээнээс хэдий үед  аль газар нутаг дээрээ малаа бэлчээрлүүлж, аль хэсгээ амраах гээд зураглалаа гаргачихна. Ингэснээр малчдын хоорондын харилцаа холбоо, итгэлцэл сайжирч байна. Гэтэл зохион байгуулалтад ороогүй аймаг, сумын малчдын дунд үл ойлголцол, маргаан хэвээр байсаар байна. Хэн нэг малчид өвөлжөө, хаваржаагаа амрааж байхад өөр нэг малчин буугаад бэлчээрийн идүүлчих жишээтэй.

 

Манайх нүүдлийн мал аж ахуйтай орон. Гэсэн хэдий ч манайд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах талаар туршлага алга гээд суугаад байж болохгүй. Малчдад бэлчээрээ хайрлах, хамгаалах уламжлалт сэтгэлгээ нь байгаа. Үүн дээрээ  тулгуурлан эрхзүйн асуудлыг нь боловсронгуй болгоод өгөхийг зорьж байна.  Австрали, Шинэ Зеланд гээд бусад орны туршлагаас харахад бэлчээрийн зүй зохистой ашиглалтыг хангахад малчид өөрснөө шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Манай нүүдлийн бэлчээрийн МАА Монгол орны байгаль экологийн нөхцөлд хамгийн их зохицсон. Малчдын малаа маллах ухаан, арга туршлага, малын тэсвэр хатуужил энэ бүхэн хоорондоо нарийн уялдаа холбоотой. Монгол Улс маш хурдан хөгжиж байна. Нийт хүн амын 1/3-ийг бүрдүүлж байгаа малчид маань улсынхаа хөгжил дэвшилд ямар үүрэг оролцоотой байх вэ? Уул уурхайн орлого дууслаа гэхэд  бид ямар эдийн засаг дээр тогтох вэ? Мал аж ахуй бол Монголын эдийн засгийн хоёрдогч түшиг тулгуур болох бүрэн боломжтой.

 

-Зарим нутагт  ган, зуд болсноос өөр аймаг сум руу малчдаа оторлуулдаг. Бусдын эзэмшлийн бэлчээр рүү халдах асуудал үүснэ.  Энэ тохиолдолд яах вэ?

 

-Бэлчээр зохион байгуулалтаар дамжуулан ашиглалт, төлөвлөлтийг нарийн хийх  хэрэгтэй юм. Тухайлбал хажуу суманд нь зуд болоод мал нь идэх өвсгүй боллоо гэхэд нөгөө сумынхан хоорондоо хэлэлцэж ярилцаад нөөц газар руугаа оруулах гэх мэт. Худаг усны асуудлыг зөв шийдсэнээр бэлчээрийн хүрэлцээг нэмэгдүүлэх боломж бий. Улсын төсвөөс жил бүр худаг гаргахад тодорхой хэмжээний төсөв суулгадаг. Харин аймаг, сумын удирдлага худаг гаргахдаа хэрэгцээтэй газар нутагт нь бус танил талаа харж, ах дүү, хамаатан садныхаа ойр орчмын нутаг дэвсгэрт худгийг нь гаргачихдаг. Үүнд малчдын оролцоо, хяналт маш чухал.  

 

Малчид бэлэнчлэх бус бодлогоор дэмжихийг хүсч байна

 

-Бэлчээр хамгаалах талаар малчидтай уулзаад явж байхад ямар санал хэлдэг вэ?

 

-Нутаг нутгаасаа шалтгаалаад өөр өөр санал гаргана. Зүүн болон говийн тийшээ бэлчээрийн асуудлыг  илүүтэй хөндөөд байдаггүй. Тэд бэлчээр нутгийг нь уул уурхай түрж сүйтгэж байгаад сэтгэл зовцгоодог. Төв болон хангай бүсийн аймгууд бэлчээрийн зохион байгуулалтын асуудлыг их хөнддөг. Бэлчээрээ булаацалдаад хоорондоо буудалцсан тохиолдол ч гарсан. “Бидний амжиргааны эх үүсвэр мал. Гэтэл мах, түүхий эд үнэд орохгүй байна. Зах зээл алга” гээд зовлон бэрхшээлээ тоочиж байна. Тиймээс зарим аймагт Бэлчээр ашиглалтын холбооныхоо хажууд хоршоо байгуулж байна. Малчид өөрсдийн сайн дураар нэгдэж хоршоо байгуулаад амжиргаагаа дээшлүүлэхээр ажиллаж байна. Сум болгон дээр байгуулагдсан хоршоо цаашлаад аймаг дундын хоршоо болон өргөжиж байгаа. Энэ нь үр дүнгээ өгсөн. Хоршооныхон малчдаасаа ноос, ноолуурыг нь худалдан аваад үндэсний үйлдвэрлэгч Эрдэнэт, Говь гээд компаниудад өгч байна.  Арьс шир, хонины нэхийгээ “Дархан нэхий”-д өгдөг. Энэ хэрээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдий ч үндэсний үйлдвэрлэгчид маань малчдын бараа бүтээгдэхүүнийг санасан хэмжээнд нь худалдаж авахгүй байгаа юм. Бид хэтдээ хоршоогоо идэвхжүүлж өргөжүүлнэ.

 

-БХБ-ын болон ХХАА-н сайдад төслөө танилцуулсан гэсэн. Төр, засгийн түвшинд энэ төсөлтэй танилцаад хэр хүлээж авч байна вэ?

 

-Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах төсөл дээр малчид, эрдэмтэн судлаачид гээд холбогдох бүх салбарынхны саналыг сонсож, тал талаасаа хэлэлцэн боловсруулсан.  Манай Бэлчээр ашиглагчдын нэгдсэн  холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар сонгогдон ажиллаж байгаа. Энэ ажилд С.Ганбаатар гишүүн биечлэн оролцож, он гарснаас хойш 12 аймаг, 30 гаруй сумаар явж ажил амьдрал, бодит байдалтай танилцсан. Мөн ХХАА-н сайд Р.Бурмаа бидний үйл ажиллагааг их дэмжиж байгаад бид талархдаг. Нөгөө талаас тус яамны доод шатны албан хаагчид бидний санал хүсэлтэд хайнга, хойрго хандаж байгааг хэлэх хэрэгтэй. Бид бол иргэдийн дуу хоолой.

 

-Мал малчдад хувьчлагдсан улсын баялаг гээд үндсэн хуулиндаа заасан байдаг. Тиймээс ч ган, зуд болоход малчдадаа тусалж, жил бүрийн төсөв батлахдаа малчдын ямаа, ноос ноолуурт төсөв тусгадаг. Малчид төрөөс юм нэхсэн, бэлэнчлэх сэтгэлгээтэй гэж шүүмжлэх хэсэг ч байдаг.  Шинэ цагийн малчид юу хүсч байна вэ?

 

-Малчдын сэтгэлгээ өөрчлөгдсөн. Тэд 20 гаруй жилийн өмнө малаа хувьчилж аваад жалгын нэг бууж, нэг хэсэг явж ирсэн. Одоо сайн дураараа хамтаръя, ганц ганцаараа яваад амжилтад хүрэхгүй, хөгжлөөс хоцрох нь байна гэдэгээ ойлгож эхэлж байна. Төр, засгаас хандив тусламж гуйхаасаа илүү малчид өөрсдөө асуудлаа шийдвэрлэхэд оролцож, хөгжих боломжоор хангах бодлогын дэмжлэг үзүүлэхэд анхаарлаа хандуулаач гэж хүсч байна. Жишээлбэл малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд өндөр үнээр гаргахад малын эрүүл мэнд, малаа эрүүлжүүлэх асуудал чухлаар тавигдаж байна. Гэтэл малын эрүүл мэндийн бодлого алдагдаад олон жил болж байна. Эрүүл малтай байснаар зах зээлийн маш өргөн боломжууд нээгдэхээр байна. Жишээ нь малчид нэгдээд өөрсдийн төлөөллийн байгууллагаараа дамжуулан мах боловсруулах анхан шатны үйлдвэрүүд байгуулаад зах зээлд илүү үр бүтээлтэй оролфож болно. Махны үйлдвэрийн 51 хувийг нь малчид өөрсдөө эзэмшээд, 49 хувийг нь төр, эсвэл хувийн компани, аж ахуйн нэгжүүд эзэмшээд хамтран ажиллаж болно. 21 аймгаа бүсчлээд эрүүл ахуйн стандартыг хангасан технологийн дагуу  мах, махан бүтээгдэхүүнээ боловсруулж, баталгаажуулаад өөрийн нэрийн брэнд бүтээгдхэүүний гаргаад явах боломж бий. Малчдын энэ санаачилгыг дэмжих үүднээс бид эдийн засгийн тооцоо судалгааг хийж байна. Ингэснээр хамгийн наад зах нь махны үнийн тогтворгүй байдлыг бий болгох боломжтой. Мөн энэ байдлаар  бүсчилсэн арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгуулж яагаад болохгүй гэж. Эдийн засгийн бүсчилсэн хөгжил гэж яриад байгаагаас бус хийгдсэн ажил байхгүй байна. Гэхдээ төрийн дэмжлэг зайлшгүй чухал. Тухайлбал, арьс шир боловсруулах үйлдвэр ажиллуулах нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй хэдий ч төр засгаас байгальд ээлтэй, хамгийн шилдэг технологиийг оруулж ирэх зохицуулалтыг хийж өгөх хэрэгтэй.

 

Эцсийн дүндээ энэ бүхнийг ажил хэрэг болгоход малын ашиг шим өндөр, эрүүл түүхий эд бэлтгэх хэрэгтэй. Малыг ашиг шимийн өндөр байлгахын тулд эрүүл, сайн  бэлчээртэй байх нь юунаас чухал. Ийм л учраас бид бэлчээрийг зүй зохистой ашиглах асуудлыг хамгийн нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй гэдэгийг онцлоод байгаа юм. Хэрвээ одоо хийж амжихгүй бол хэдэн жилийн дараа  бэлчээр нутаг маань цөлжиж, овоолсон хэдэн шороо үлдэх вий дээ. Бэлчээр нутаг бол манай улсын улсын тусгаар тогтнолын баталгаа. Манай нэгдсэн холбооны тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.greenmongolia.mn холбогдон авч, саналаа солилцон, бидэнтэй хамтран ажиллаж болно.

 

Н.Энх

 

 

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
ЗӨВ ЯРЬЖ СУР ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ АА:
ЯМАР ХОЛБОО ГЭНЭЭ СОНИН ЮМ БЭЛЧЭЭРИЙН ИХЭНХ НЬ УУРХАЙЙ , ОГТОНД ИДҮҮЛЭЭД ДУУССАН ЭЛС , ЧУЛУУ БОЛСОН БАЙХАД ЮУ ХИЙГЭЭД ХУЦААД БАЙГАА ЮМ БЭ . ХОЛБОО ЮМ БОЛ МАЛЫН БЭЛЧЭЭРИЙН ТАЛААР ЮУ ХИЙСЭН ЮМ БЭ . НҮҮДЛИЙН УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙТАЙ АРД ТҮМЭН ГЭДЭГИЙГ МЭДДЭГГҮЙ ХОТЫН ТЭНЭГ МАЛ УУ ЧИ
2015-06-09
Malchin:
Бэлчээрийг зүй зохистой сэлгэн ашигладаг уламжлалт арга л монголд таарна. Түүнээс биш хувьчлах, гэрээгээр эзэмшүүлэх бол жинхэнэ бужигнаан үүсгэнэ, хэрхэвч эзэмшүүлж, хувьчилж болохгүй. Манай сум бэлчээрээ сэлгэн ашиглах хуваарь гаргаад сумын иргэдийн хурлаараа баталсан байна лээ. 11 сарын 15-наас дараа оны 4 сарын 20 хүртэл өвөлжөөнд, 4 сарын 20-ноос 6 сарын 25 хүртэл хаваржаанд, 6 сарын 25-наас 8 сарын 1 хүртэл зусланд, 8 сарын 1-нээс 11 сарын 15 хүртэл намаржаанд гээд. Социализмийн үед ч ийм л байсан. Энэ уламжлалыг малчид дагадаг, ганц нэг айл нүүдэггүй, нийтийн эрх ашгийг хүндэтгэдэггүй тохиолдол бий, хүчээр мөрдүүлэхээс өөр аргагүй.
2015-06-09
Балайр:
Бөөн зодоон болгох гээ юу битгий тэнэг юм ярь, өөр ажил олж хийй
2015-06-09
Болж:
Ашиглуулна гэснээс хувьчлахгvй биз дээ. Манай нутагт хэзээ ирэх вэ? Хэнтийд. Уг нь зев зvйл ярьсан бна. Илvv дэлгэрэнгvй мэдээлэл авмаар бна. Холбоо барих хаягаа егееч
2015-06-09
zochin:
duuchin Xulan Ganbaa gishuuntei yabdag shdee
2015-06-09
tulga:
www.ixxx.com
2015-06-09
zochin:
Zaya Said Gantumurt xcairtai gsen bs nuuts amrag n shuu deee
2015-06-09
oyun:
Elbegdorj baaxan gadaad yabj aylaad yu buteesiin b.NUguu tuuts amargaa daguulaad yabbad bxiin ichikhgui ymaa Ganbaatar gishuunee
2015-06-09
zochin:
saikhanbileg ogtsorokh bolson ym bishuu. Ganbaatariin xelj bsn tsadax chin baaxan xaxuuli zoxcitsuulj yabaad irsen
2015-06-09
Иргэн:
Д.Нацагдоржийн Миний нутаг шүлгийг унших хэрэгтэй. Бэлчээрийг хувьчлах, гэрээгээр ашиглуулах гэж ийм элий балай юм ярихаа болих хэрэгтэй. Жилийн 4 улирал малчин ардууд маань усны тунгалаг, ургамлын шим тэжээлтэйг харж нүүж сууж малаа адгуулан малладаг. Монголд 50, 60 сая мал байхгүй 30 сая мал л байгаа... Гадныхантай нийлээд ийм их малтай гээд махыг гадагш нь экспортлох цаашлаад малыг үгүй хийх гэсэн далд явуургүй бодлого гэж харж байна. Малгүй бол Монгол ёстой байхгүй болон шүү...
2015-06-09
Зочин:
ИРГЭДИЙН ХУРАЛАА Л ЗӨВ АЖИЛЛУУЛААД ЭНЭ АСУУДЛАА ШИЙДЭЭД ЯВАХ БҮРЭН БОЛОМЖТОЙ. БЭЛЧЭЭР ХУВЬЧЛАХ АЛСЫН ЮМ ЯРИХАА БОЛЬЦГОО. САНАСНЫ ЧИНЬ ГАРЗ
2015-06-09