Жерар Депардье: Орос орны төлөө үхэхэд бэлэн
2015-06-09

Францын нэрт жүжигчин Жерар Депардьегийн “www.vesti.ru” сайтад өгсөн ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та сүүлийн үед твиттер, инстаграм, фэйсбүүкээрээ Орос орны сонин сайхан, ард түмний талаарх мэдээллийг байнга шахуу нийтэлж, өөрийгөө Орос оронд ямар их хайртай, хүндэлж явдгаа бичих болжээ. 2013 оны дундуур Францчууд хайртай уран бүтээлчээ алдсан. Францын нэрийн өмнөөс олон улсын урлагийн тайзанд гарч, францын кино урлагийн гол төлөөлөгч Жерар Депардье гэнэт иргэншлээ сольсон?

-Би амьдралаа өөрчлөхийг хүссэнээс гадна Францын татвар надад дарамт учруулсан. Ер нь Францын удирдлагууд уран бүтээлчээ залхаах, дарамтлах тал дээрээ номер нэг. Дарамт, дарамт, залхаан цээрлүүлэлт. Тэвчихийн аргагүй.  Чин сэтгэлийн хөдөлмөрөөр олсон хэдэн еврог минь татвар нэрийдлээр булаан авах нь хууль бус хэрэг ч тэдний хувьд хууль. Би эртнээс уран бүтээлчдийг хүндэлж, хайрладаг улсын иргэн болохыг мөрөөдөх болсон. Мөн амьдралдаа өөр өнгө төрх, өөр уур амьсгал оруулж, танихгүй хүмүүстэй нөхөрлөж, итгэхийг хүссэн.

 

-Орос орныг яагаад эх орноосоо илүүд үзсэн юм бэ?

-Одоо цагт авч үзвэл Орос бол миний эх орон. Би Орос хүн. Оросыг сонгосон ганцхан шалтгаан бол энэ улсын удирдаж буй В.Путинээс болсон юм. Түүний дайчин зан, ард түмнээ гэсэн сэтгэл болон багагүй урлагийн авьяас нь өөртөө дурлуулсан. Бид 2003 онд анх удаагаа уулзаж байсан. 2003 оноос өнөөдрийг хүртэл анхны сэтгэгдэл шинээрээ байгаа. Энэ бүхэн намайг эх орноосоо урвахад хүргэсэн ч байж магадгүй. 2013 оны эхээр Оросын иргэн болж, иргэншлээ солих хүсэлтэй байгаагаа Путинд мэдэгдэж байсан юм. Путин 5 секунд ч бодохгүйгээр шууд л зөвшөөрч, “Орос таныг гэр бүлээ болгоход дуртай байх болно. Биднийг удаан хүлээлгэх болон сэтгэл гонсойлгосон хариу бүү өгөөрэй” гэхэд уйлах шахсан шүү. Путин бол наашаа гэдэг хүн. Тиймээс энэ агуу эрхмийг хайрлах хүндэтгэх сэтгэл намайг өөрчлөлт хийхэд нөлөөлсөн. Би Оросын төлөө үхэхэд ч бэлэн байна. Оросын бүрэн бүтэн байдлын төлөө хэнтэй ч дайтахад бэлэн байна. Би Орос хүн. Орос намайг хайрлаж байгааг мэдэрч байна. Тиймээс би энэ улсын төлөө амиа өргөхөд бэлэн.

 

-Тэгвэл таныг олон жилийн турш хайрласан Францчуудын талаар?

-Францчууд хүн муутай, гомдоох чадварыг гаргуун сайн эзэмшсэн. Энэ бүхэн миний сэтгэлийг өвтгөж бас гутралд оруулахад нөлөөлсөн. Энэ тухай ярихгүй ээ. Франц очих шаардлага одоо хүртэл байгаа. Үзэн ядалтын харцыг мэдрэхийг хүсэхгүй байна.

 

 

-Сочи хотноо амьдраад нэлээдгүй хугацааг өнгөрүүллээ?

-Оросын иргэн болсон даруйдаа Сочи хотноо байшин худалдаж авсан. Дургүй хүргэсэн нийгмээс ангижирч, сүүлийн хэдэн сар жаргалдаа умбаж, хамгийн гол нь өөрийнхөөрөө амьдарлаа.

 

-Таныг өөрийн гэсэн зугаа цэнгэлийн хотыг Орост байгуулахыг хүсдэг гэсэн. Яг л Лас Вегас шиг?

-Тиймээ. Би мөрөөдлөө биелүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.

 

-Мөрөөдлийн хотын тухай?

-Зугаацахыг хүссэн, хамгийн гол нь сайн архи уудаг хүмүүс л үйлчлүүлэх боломжтой. Сайхан бүсгүйчүүдэд дуртай бүх эрчүүдийн өмнө нээлттэй.

 

-Таныг архинд дуртай гэдэг?

-Би архи болон бүсгүйчүүдэд дуртай. Бүх улсын эрчүүд энэ хоёр зүйлд дуртай гэж бодож байна. Би санваартан биш учир илэн далангүй ярих дуртай.

 

-Францын хэвлэлүүд таныг согтохоороо яг арслан шиг болчихдог гэдэг. Үнэн үү?

-Би согтуу үедээ согтуу байдаг учир энэ асуултад хэр оновчтой хариулахаа мэдэхгүй байна. Би архийг өдөр бүр хэрэглэдэггүй. Ихэвчлэн эрч хүчээ сэлбэхдээ уудаг. Архи надад галзуу гайхалтай санаануудыг өгдөг. Би нэг шил виски, гурван оргилуун дарс 11 пиво, нэг улаан дарс уугаад тасардаг. Эдгээр ундааг хольж хэрэглэсний дараах долоо хоног яг л там шиг өнгөрдөг.

 

-Бурхан минь. Та бараг 10 хүний хэрэглэдэг согтууруулах ундааг хэрэглэдэг юм байна. Үнэхээр гайхалтай?

-Би чинь эр хүн шүү дээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mania Jenko l ba
2015-06-18
Зочин:
депардье гэдэг нэг муу алгааш орос
2015-06-12
Зочин:
xen ene xuniig aldar neriin orgild xurgesen yum bol.. martchixaj l dee, tegeed ch arxichin xunii uxand oligtoi yum uy gej oros be dee,
2015-06-12
Зочин:
mundag hun shu.
2015-06-11
Зочин:
Hool idsen togoo ruugaa nulimdaggui yum. Teneg er bna!
2015-06-11
Зочин:
Hool idsen togoo ruugaa nulimdaggui yum. Teneg er bna!
2015-06-11
Зочин:
Suulchiin l france hundee.
2015-06-10
Зочин:
Еер уур амьсгал оруулах, танихгvй хvмvvстэй итгэж нехерлене гэдэгч сайхан шvv?!
2015-06-09
Зочин:
Би нэг шил виски, гурван оргилуун дарс 11 пиво, нэг улаан дарс уугаад тасардаг. Эдгээр ундааг хольж хэрэглэсний дараах долоо хоног яг л там шиг өнгөрдөг.
2015-06-09
Зочин:
Михаил Жепардье гэдэг алгааш орос байна ш дээ
2015-06-09