Улаанбаатар-Увс чиглэлийн автобус унаж, 14 хүн гэмтжээ
2015-06-09

Улаанбаатар-Увс аймгийн чиглэлд зорчиж явсан автобус осолдож, зорчигчид гэмтжээ.

 

“Түмэнд нээлттэй хязгаарынхан”  ХХК-ийн хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс  өчигдөр /VI.8/ 03:00 цагийн орчимд унасан тухай дуудлагыг өнөөдөр өглөөний /VI.9/ 06:40 цагт хүлээн авчээ.

 

Ослын газарт тус аймгийн Цагдаагийн газрын 3 албан хаагч, Нэгдсэн эмнэлгийн 1 эмч нийт 4 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 14 иргэн гэмтсэн байсныг сумын хүн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. Тус автобусанд 35 хүн зорчиж явжээ.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
hi:
arai ene zurgan deer bga guureer mashin gardag y
2015-06-09