35 зорчигчтой автобус осолджээ
2015-06-09

Улаанбаатараас Увс аймагт чиглэж явсан Хот хоорондын зорчигч тээврийн “Паз 4234” загварын автобус нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг “Цагаан сүм” голын гүүрэн дээрээс өчигдөр 03:00 цагийн орчимд унасан  байна.

 

Уг мэдээлэл өчигдөр өглөөний 06:40 цагт Архангай аймгийн Онцгой байдлын хэлтэст  иржээ.

 

Үүний дагуу осол болсон газар Архангай аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчид очиж ажилласан байна.  Одоогийн байдлаар найман хүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд аймгийн эмнэлэгт эмчилж байгаа аж. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин