Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн гурван төрлөөр энэ сарын 11-14-ний өдрүүдэд Энэтхэг улсын Нью-Дели хотноо болно.
Хөвгүүдийн ХV дахь удаагийн тэмцээн 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 кг-ын жинд аваргуудаа тодруулна. Харин охидын ХII дахь удаагийн тэмцээн 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70 кг-ын жингүүдээр явагдах юм.
Улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнд амжилттай оролцсон өсвөрийн тамирчид эх орноо төлөөлөн Азийн аваргын төлөө өрсөлдөнө. Хөвгүүдийн 46 кг-д Э.Бямбадорж /Баянхонгор аймаг, өсвөрийн улсын аварга/, 50 кг-д Н.Эрхэмбаяр /Өвөрхангай аймаг өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальт/, 54 кг-д Б.Бат-Эрдэнэ /Орхон аймаг, “Ирээдүйн одод” спортын дунд сургууль, өсвөрийн улсын аварга/, 58 кг-д Т.Тулга, /"Арслан” клуб, өсвөрийн улсын аварга/ барилдана. Мөн 63 кг-д Б.Идэржин, "Орхон аймаг, “Хангарьд” клуб өсвөрийн улсын аварга/, 69 кг-ын жинд Б.Отгонбаяр, Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга/, 76 кг-д Б.Билгүүн /БТСДуС өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальт/, 85 кг-д Т.Мөнгөншагай /Баянгол дүүрэг, өсвөрийн улсын аварга/ нарын найман бөх хүч үзэх юм байна.
Харин Охидын 38 кг-д Т.Цээням /Баянхонгор аймаг, өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт/, 40 кг-д Э.Сүрэн /Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальт/, 43 кг-д Ө.Пүрэвсүрэн /Баянхонгор аймаг, өсвөрийн улсын аварга/, 46 кг-д Ц.Лхамхүү /Баянхонгор аймаг, өсвөрийн УАШТ-ий хүрэл медальт, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/, 49 кг-д Б.Зулаа /"Дархан-Мегастарс” клуб, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт/, 52 кг-д Н.Анударь /Чингэлтэй дүүрэг, өсвөрийн улсын аварга/,
56 кг-д Б.Содбилэг /Булган аймаг, өсвөрийн улсын аварга/, 60 кг-д Б.Нямсүрэн /Булган аймаг, өсвөрийн УАШТ-ий мөнгөн медальт/ Азийн аваргын төлөө хүч үзнэ.
Мөн 65 кг-д Э.Даваанасан /Чингэлтэй дүүрэг, өсвөрийн улсын хошой аварга, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт/, 70 кг-ын жинд Б.Цэцэгбаяр /"Арслан” клуб, өсвөрийн улсын аварга, азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт/ барилдана.
Дасгалжуулагчаар Э.Баттүшиг, Г.Пүрэвбаатар /Өвөрхангай, Спортын дунд сургуулийн багш/, С.Мөнхдуулдах/Баянхонгор, БТСХ-ны дасгалжуулагч/, Т.Энхтуяа /Орхон аймаг, “Хангарьд” клубын дасгалжуулагч/ нар ажиллах бол Олон улсын шүүгч Х.Ганболд оролцоно.
Өнгөрсөн жил Тайланд улсын Чонбури мужийн төв Муанг хотод болсон Ази тивийн чөлөөт бөхийн өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнээс манай бөхчүүд 3 мөнгө, 5 хүрэл медальтай эх орондоо ирж байсан билээ.
Б.Бэхи