Монгол Улс Европын Холбооны стратегийн түнш байхыг хүсч байна
2015-06-10

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар Европын Парламентад албан ёсны айлчлал хийж буй. Тэрбээр өчигдөр Европын Парламентын Хүндэтгэлийн чуулганд үг хэлсэн юм. Түүний үгийн онцолж байна.

 

 

Монголын ардчилалын замнал

 

Ноён Ерөнхийлөгч өө, хүндэт гишүүд ээ! Би эх орон Монголоороо бахархаж явдаг. Би эх түүх, соёл урлаг, уламжлал, ёс заншил онгон байгалиараа бахархдаг. Тэр дундаа  оюун санаа үнэт зүйлээрээ бахархдаг.

 

Миний найз нөхөд намайг энэ түүхэн үйл явдлын хөтчөөр сонгосон билээ. “Бид удаан хугацаанд дуугүй байлаа. Бидний цаг ирж байна. Шинэчлэх өөрчлөх цаг боллоо” гэж би тэр цуглааныг нээж хэлсэн юм.

 

Тэр үед манай умард хөрш Зөвлөлт Холбоот Улс бидний амьдралыг хянадаг, удирддаг хүчирхэг хэвээрээ байлаа.

 

Монголд хуучин дэглэм өөрчлөлтийг эсэргүүцэж байсан. Сэтгэлгээний өөрчлөлт хэцүү хэврэг байсан юм.

 

Бид олон удаа уулзалт, жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж хүртэл үзсэн. Асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг эрмэлзэж, хүчирхийллээс үргэлж татгалзаж байсан.  

 

Иймдээ ч Монголын ардчилсан хөдөлгөөн энхийн замаар өрнөсөн.Тухайн үед

 

Ганц ч удаа буун дуу сонсогдоогүй.

 

Ганц ч  цонх хагараагүй.

 

Ганц ч дусал цус асгараагүй.

 

Сарын дараа Монгол Улсад анх удаа ардчилсан, олон намын оролцоот сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний түүхэн өдрөөс хойш Монголд парламентын ардчилсан сонгууль долоон удаа, Ерөнхийлөгчийн сонгууль  зургаан удаа болжээ.

 

Өнөөдөр Монгол Улс эрчимтэй зах зээлийн эдийн засагтай , олон ургалч, бүтээлч нийгэмтэй боллоо. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн бараг 20 дахин хувиар өслөө.

 

Манай хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлж байна.

 

Монгол Улс дахь ардчиллын утга

 

Хувь хүний  эрх чөлөө бол манай ардчиллын тулгын чулуу юм. Монголчууд эрх чөлөөнд хайртай. Учир нь бид үүнийг нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан юм.

 

Эрх чөлөөний хамгийн гайхалтай чанар бол суралцах үйл явц. Энэ бол хүний нийгмийг эмчлэх тогтолцоо юм.

 

Бид алдаа хийж болно. Гэвч бидний гаргасан алдаа дарангуй дэглэмийн үе шиг бидний амьдралыг сүйтгэхгүй. Тийм ч учраас бид эрх чөлөөнд хайртай.

 

Монгол Улс бол нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм. Манай улс гурван сая иргэнтэй. Гэвч гурван сая сэтгүүлч ажиллаж байгаа мэт надад санагддаг.

 

Энэ бол сайн зүйл. Хүмүүс эрх баригчдыг шалгаах эрхтэй. Ил тод байдал, олон нийтийн харилцаа биднийг улам хүчтэй болгоно.

 

Манай нийгэм улам нээлттэй болох тусам аюулгүй байдлын талаар иргэд санаа зовниж эхэллээ.

 

Засгийн газар улам данхар болж байгаа нь бидний өмнө тулгарч буй том бэрхшээл аж.

 

Монгол Улс дөрөвхөн жилийн дотор Транспаренси Интернэйшнэл байгууллагын авлигын үзүүлэлтээр 120-иос 80 дугаар байр руу ахиж чадсанд би бахархаж байна.

 

Хүний эрхийн салбарт ч бид ахицтай байна. Ямар ч нөхцөлд цаазын ялыг хүлээн зөвшөөрч болохгүй.

 

2009 оны зургадугаар сарын 18-наас өмнө Монгол Улс нь Эмнести Интернэйшнэл байгууллагын хувьд цаазын ялыг идэвхтэй хэрэглэдэг улс орнуудын нэг байсан. Энэ бол миний анх Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр билээ. Тэр өдөр миний ширээн дээр хоёр зарлигийн төсөл байсан. Хоёр хүнд оноосон цаазын ялыг гүйцэтгэх эсэх тухай зарлигийн төсөл байсан юм.

 

Би амьдралыг сонгосон. Би шийдвэртээ үнэнч үлдсэн.

 

2009 оны зургадугаар сараас хойш Монгол Улсад хүн цаазлаагүй.

 

Өнгөрсөн сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн тоог гурав дахин нэмэгдүүлж чадлаа.

 

Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвтэй болж, хохирол, сөргөлдөөнийг бууруулж чадна. 

 

Боловсрол бол бидний ирээдүйн амжилтын хөрс юм. Би малчны гэр бүлээс Харвардын оюутан болсон.

 

Монгол-Европын Холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь

 

Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ, Монгол Улс ба Европ нийтлэг үнэт зүйлтэй гэдгийг онцлон дурьдахыг хүсч байна.

 

Би өнөөдөр ч гэсэн энэ үгийг хэлье. Монгол Улс болон Европын харилцаанд шинэ хуудас нээхийг хүсч байна.

 

2014 онд Монгол Улс болон Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэсэн.

 

2016 онд Монгол Улс Ази-Европын 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах эрхэм үүрэг хүлээсэн. Та бүхэн манай эх орны гоо үзэсгэлэн, боломж бололцоог таньж мэднэ гэдэгт итгэж байна.

 

Олон улс дахь Монгол Улсын бүтээлч үүрэг

 

Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна.

 

Монгол Улс ардчиллын талаар би бусдад лекц унших зорилго агуулаагүй. Гэвч бидэнд хуваалцах сургамж байна.

 

Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хуулийн шинэтгэл хийх чиглэлээр Киргизстан улстай туршлага солилцож байна.

 

Афганистаны дипломат ажилтнууд болон төрийн албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллаж байна.

 

Мьянмар улсын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч байна.

 

Умард Солонгостой эдийн засаг, аюулгүй байдлын чиглэлээр хамтарч байна.

 

Монгол Улс Зүүн Хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үлэмж хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэдэг.

 

Манай улс 23 жилийн турш цөмийн зэвсгээс ангид статустай байна.

 

Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг болсон.

 

 

Төгсгөлийн үг

 

Монголчууд бид хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унаж байж мэднэ гэж ярьдаг.

 

Тусламж хэрэгтэй үед та бүхэн хэзээд бидэнтэй хамт байсан. Та бүхэн үргэлж бидэнд урмын үг хайрладаг байсан.

 

Европын Холбоо бол дэлхийн хөгжил дэвшил, энхтайван, эв зохицлыг хангаж буй хамгийн сайн жишээ юм. Монгол Улс Дорно дахинд Европын Холбооны стратегийн түнш байхыг хүсч байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Азиас 3 дахь орон нь болж байнэ гэдэг чинь л маш сайхан мэдээ байна Тэгээд бас элбэгээ агуулаг нь сайн сайн илтгэл тавьсан байна
2015-06-10
Зочин:
mundag bn bna l gey da
2015-06-10
Зочин:
Сайн илтгэл тавьсан хэн хүнд олдоод байдаггүй сайхан боломж монгол улсыг сайн суртчилан таниулж байна
2015-06-10
Зочин:
Ёс ёмбогор төр төмбөгөр гэж үг байдаг,ийм том хуралд жижигхэн монгол улсын тэргүүн ийм үг хэлнэ гэдэг бол манай түүхэн урд өмнө байгаагүй үзэгдэл,баярлууштай зүйл,гэтэл манай зарим хүиүүс ихээхэн бүдүүлэг үг хэрэглэн сэтгэгдэл бичсэн байна,ер нь тийм хандлага газар авч байгаа нь ажиглагддаг,юм болгоныг үгүйсгэх төр засагруу элдэв үгээр дайрах, ерөөл бичих,нэр хоч өх зэрэг нь хэнд ч хэрэггүй зүйл шүүдээ,Элбэгдорж гэдэг хувь хүний хувьд өөр хэрэг-харин монгол улсын ерөнхийлөгч гэдэг нэр алдар албан тушаалын хувьд бид хэн ч гэсэн хүндэтгэлтэй хандах учиртай бус уу?хувь хүнд дутагдал байх,харин энэ хүн энэ улс орны нэр нүүрийг гадаад ертөнцөд урдах бүх хүнээс илүү сайнаар гаргаж таниулаж чадсан их гавьяаг нь бид байтугай бурхан ч гэрчлэх биз,юм үнэнээрээ байх сайхаан.
2015-06-10
Зочин:
маш оновчтой, чухал зүйлүүдийг хэлж чадсан байна шүү, Эбээ баярлалаа, үнэхээр ухаан чадвар байна шүү.
2015-06-10
Зочин:
Үнэхээр сайхан мэдээ байна
2015-06-10
Зочин:
negnee doosh ni hiisen humuus l bhiin yachaad bgan shn iltgel tawisan bna mongol ulsiin neriig gargaad irsen bna ta nariig uzel bodloo cholootei ilerhiileh bolomjiig ene hun olgoson shuu de
2015-06-10
Зочин:
Үүнээс илүү илтгэл сайн яаж тавих юм бэ сайн муу ч ялгалгүй хүн муулдаг хүмүүс хаа сайгүй байхын маа хэрүүл хийж суухаар өөрсдийгөө хичээвэл таарна
2015-06-10
Bold:
ard tumenchin ulam yaduuraad amidaral ni ulam hetsuu bolood baihad shaal uur ym yriad unheer hudalch hun ymdaa gadaad arai hiij garaad tsagaachilj hul garaa olj bgaa humuusd ih olon udaa gai boloh ymdaa elbegdorj gui unengee heleh heregtei shdee 2-say-800myngan hunee unheer yaduu zuduu ajilgui ger horoolold utaa dund amidaruulaj bgaa heleh heregtei shdee 200-myngan hun orchlongoos tasarch ulsiin mungu idej hagartlaa bayjaj buged gadaad zugaalaj hogiin uls eh ornoo hudaldsan hulaichuud
2015-06-10
po:
hytad japan 2toi bs tiim tunshleliin geree hiih gd chadaagu bil v yalaa???? orostoi tegheer gereege tsutslah hereg garah uu???
2015-06-10