“Зангараг” нээлтээ хийнэ
2015-06-10

Эр хүний мөс чанар, ноён нурууг харуулсан дэлгэцийн шинэ бүтээл өнөөдөр 16.00 цагт “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна.

 

“Sky Pyramid“ cтудийн бүтээл “Зангараг” уран киноны зохиолч, ерөнхий найруулагчаар А.Батбаатар, продюсероор Б.Баярмагнай нар ажиллажээ. Энэхүү бүтээлд удам дамжсан авьяаслаг жүжигчдийн дөрвөн үеийн төлөөлөл болон сүүлийн үед олны талархлыг хүлээж байгаа залуу уран бүтээлчид хамтран тоглосон аж.

 

Киноны гол дүрд жүжигчин П.Баттөр, Г.Алтангэрэл, Б.Батбаатар, Н.Мөнхсоёл, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, дүрүүдэд  Д.Дэлгэрсайхан, Т.Анар, Б.Баярмагнай, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Д.Бямбацогт, Г.Золбоот, Е.Баярмагнай, Т.Мөнх – Эрдэнэ буюу реппер Gее тогложээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин