Халдвар орж ирэхээс сэргийлэхийг онцгойлон анхааруулав
2015-06-10

Коронавирусийн халдвар хил дамжин орж ирж болзошгүй тул Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагч Ш.Раднаасэд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай Албан даалгаврыг хилийн боомтууд дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст өмнө нь хүргэсэн.

 

Тэгвэл өнөөдөр мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад халдварт өвчний үед шаардагдах эм, урвалж бодис, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөцийг орон нутгийн түвшинд бүрдүүлэх, нарийн судлагдаагүй, нас баралт өндөртэй коронавирусийн халдварын талаар эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэдэд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх, урьдчилан сэргийлэх хяналтаа сайжруулахыг албан тоотоор үүрэг болголоо.

 

Коронавирусийн халдвараар дэлхийн улс орнуудад 1250 хүн өвчилж 449 хүн нас бараад байгаа аж. Манай иргэдийн хамгийн их зорчдог улсын нэг болох БНСУ-д гэхэд л 95 хүн өвчилж долоон хүн нас бараад байна.

Shuud.mn
Сонин хачин
haha:
Alban daalgavar boomtuudad Ochoogui
2015-06-10