ХАРВОНИ эмийг яаралтай оруулж ирэхийг үүрэгдлээ
2015-06-10

 

Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ.

 

АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан ХАРВОНИ гэж эм гаргасныг АНУ-ын Хүнс, эмийн зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сард бүртгэжээ. 98-99 хувийн эмчилгээний үр дүн үзүүлж буй ХАРВОНИ эмийг АНУ, Европийн  холбооны 30 гаруй улс, Канад, Швейцарь, Шинэ Зеланд, Турк, Египет зэрэг улс оронд хэрэглэж байгаа ажээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг лхагва гариг бүрт хийдэг “Шийдлийн цаг” уулзалтдаа Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг урьж оролцуулан энэ эмийн талаарх мэдээлэл авч, ийм өвчний халдвартай иргэдээ эмчлэх үүргийг өглөө.

 

Харвони эмийг өвчлөлийн байдлаас шалтгаалан 1-3 сарын турш өдөрт нэг ширхэгийг ууж хэрэглэдэг. Интерферон, рибавирин зэрэг эм, тариатай хавсарч хэрэглэх шаардлагагүй, хепатит С вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм юм. Америкийн зах зээл дээр гурван сарын курс эмчилгээний үнэ нь 94 мянган ам.доллар байгаа. Харин манай улс нэн хөнгөлөлттэй буюу нэг сарын эмчилгээний эмийг 400, гурван сарынхыг 1200 ам.доллараар оруулж ирэхээр гэрээлсэн. Эм, био идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын шаардлага хангасан тул улсын эмийн бүртгэлд бүртгэсэн гэж сайд хэллээ.

 

Монголын төр иргэдийнхээ төлөө ажиллаж, нэн шаардлагатай энэ эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр авч байна. Иймд түргэн шуурхай эмчилгээнд оруулах, архаг өвчтэй хүмүүсээ эхний ээлжинд эмчлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

 

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
Битгий ингэж юмыг дандаа харлуулж байгаач нохой минь
2015-06-11
зочин:
С вирусын халдвар авсан хүмүүс өөрсдийн буруугаас биш үндсэндээ эмнэлгийн буруугаас л халдвар авсан байдаг. Иймд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч ТӨР энэ эмийг халдвартай хүмүүст үнэгүй олгох нь зөв. Шинжилгээ нь баталгаатай байдаг газруудаар дамжуулаад хүмүүсээ олж тогтоогоод эмч нар нь үзээд эмээ тараах нь зөв юм.
2015-06-11
Зочин:
Hichnen hun iim uneer ene emiig avch uuh chadvartai ve? Neg business l yavj baina shdee
2015-06-11
ИРГЭН:
Битгий ингэж юмыг дандаа харлуулж байгаач нохой минь
монгол эрдэмтэн шинжлэх ухаанаа дэмжмээр байна:
гадны юм их шүтэх юм манай орны шилдэг мэргэжилтэн эмч эрдэмтэн нар аль эрт эмийг нь нээсэн байгаа туршилт хийж байгаа харин улс туслахгүй байгаа тэр эмийг л хурдан зах зээлд гаргах хэрэгтэй шүү дээ
2015-06-11
Mongol elgeer Uls torjhoo boli:
Hed dahin yrij shalchignadag novshnuud ve, shal shal hiij shalchignaad shulsee uschuulseer baital ene olon ovchtei uls hetsuudej baina shoo. Gants em oruulj irj chadahgui shiidliin nertei zasgiin gazraar ch yah ve dee. Jiriin naimaaching hootsoldood avaad ir gevel ali ert Mongold oruulaad tumniig ali ert edgeegeed ur dung uzeh hugatsaa ongorloo. Tumnii zovlongoor uls tor hiihee bolij uz. Shaligdambaa
2015-06-10
baska:
Zuv hurdlah heregtei
2015-06-10