Тэтгэврийн насыг ижил байхаар батлав
2015-06-11

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн, баталлаа. Дараагаар нь Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

 

Өнөөгийн тэтгэврийн даатгалын тогтолцоо нь нэг давхаргатай, эв санааны нэгдлийн зарчмаар буюу шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоо юм. Харин 2030 оноос эхлэн Монгол Улсын хүн ам насжиж, ахмад настны эзлэх хувийн жин нэмэгдэж, ялангуяа 1960, 1970-аад оны хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед энэхүү тогтолцоо нь үйлчилж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилд нийт хүн амын тоо 16,1 хувиар өссөн бол  ахмад настны тоо 21,9 хувиар буюу илүү хурдацтай өсчээ.

 

Уг тогтоолын төслийн танилцуулгад “Дундаж наслалт нэмэгдэж, нийт хүн амд эзлэх тэтгэвэр авагчдын тоо өсч, 10 даатгуулагчид ногдох тэтгэвэр авагчийн тооны харьцаа 2013 онд 4, 2030 он гэхэд 7, цаашид 9 тэтгэвэр авагч болохоор байна.

 

Хэрэв тэтгэврийн даатгалын өнөөгийн тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийхгүй бол тэтгэврийн сангийн алдагдлын хэмжээ 2020 онд ДНБ-ний 4.5 хувь, 2030 онд 7 хувь, урт хугацаанд 12 хувьд хүрэх төлөвтөй байна. Мөн хүн амын насжилт, түүнээс улбаалан тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох хувь хэмжээний зохистой харьцаа алдагдаж байна. Иймээс тэтгэврийн даатгалын сангийн алдагдалыг бууруулах, Монгол Улсын ахмад настнуудын амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц тэтгэвэр олгодог болох үүднээс тэтгэврийн үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэх шаардлагатай байна.

 

Түүнчлэн тэтгэврийн даатгалын хамрах хүрээ хангалтгүй, бага орлоготой малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчид тэтгэврийн даатгалгүй байна. Өнөөгийн байдлаар хөдөлмөрийн насны 261.7 мянган малчдын дөнгөж 9,1 хувь нь  тэтгэврийн даатгалтай байна.

 

Иймд малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус салбарт ажиллагчдад зориулсан тэтгэврийн даатгалын тусгай хөтөлбөрийг нэвтрүүлж, тэднийг тэтгэврийн орлогын баталгаагаар хангаж, улмаар халамжийн сангийн ирээдүйн зардлыг бууруулах шаардлагатай байна.

 

Мөн хувийн тэтгэврийн нэмэлт даатгалын үйл ажиллагааг цөөн тооны банк, санхүүгийн байгууллага ажилтнуудаа тогтвор, сууршилтай ажиллуулах хөшүүрэг болгон нэвтрүүлж эхэлсэн ч хүртээмж хязгаарлагдмал байна. Цаашид өндөр орлоготой даатгуулагчийн тэтгэврийн хувийн нэмэлт даатгалд даатгуулах эрхийг баталгаажуулж, хувийн тэтгэврийн сангийн харилцааг зохицуулах, эрсдлээс хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.

 

УИХ-аас 1999 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар 2021 он хүртэл  баримтлах бодлогын үндсэн чиглэл”-д дэвшүүлсэн нийт 33 зорилтын  27  арга хэмжээ  нь бүрэн хэрэгжсэн боловч “Нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, малчид, ажил олгогчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг сайн дураараа нийгмийн даатгалд  даатгуулахыг төрөөс дэмжинэ.”, “Хагас хуримтлалын зарчимд шууд шилжих эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн таатай орчин нөхцөл бүрдээгүй байгааг иш үндэс болгон тэтгэврийн даатгалын хуваарилалтын одоогийн тогтолцоонд нэрийн дансны аргыг хэрэглэж, 2005 оноос хойш хагас хуримтлалын тогтолцоонд  шилжих угтвар нөхцөл бүрдүүлнэ”, “Тэтгэврийн даатгалын тогтолцооны хуваарилалтын одоогийн зарчмыг үе шаттайгаар хагас хуримтлалын тогтолцоонд шилжүүлнэ. Алс ирээдүйд бүх нийтийг хамарсан бүрэн хуримтлалын тогтолцооны зарчмаар тэтгэвэр авах нөхцөл, боломжийг эртнээс хангах,  өндөр насны  тэтгэвэр тогтоолгох насыг  алс ирээдүйд эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн хувьд  адилхан байлгах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдийн нийгмийн баталгааг  хангах асуудля˛ыг нийгмийн даатгалын харилцаагаар биш харин нийгмийн халамжийн бодлогын  хүрээнд хуулиар зохицуулах гэсэн зорилтууд тус тус хэрэгжээгүй байна.

 

Иймд эдгээр нөхцөл байдлыг иш үндэс болгон хүн ам зүйн хүчин зүйл, насжилттай холбоотойгоор ирээдүйд үүсэх тэтгэврийн сангийн алдагдлыг багасгах бодлого хэрэгжүүлж, цалинд үндэслэн тогтоогдох тэтгэврийн тогтолцоог шимтгэлд суурилсан тэтгэврийн тогтолцоогоор аажмаар сольж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх замаар ахмад настанд зохистой хэмжээний тэтгэврийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг бүрдүүлж, тэтгэврийн даатгалд хамрах хүрээг өргөжүүлж малчид, албан бус салбарт ажиллагчдыг тэтгэврийн орлоготой болгох, тэтгэврийн даатгалын шимтгэл, тэтгэврийн нас, тэтгэвэр бодох аргачлалыг оновчтой тогтоох бодлогыг хэрэгжүүлэх зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан болно” гэжээ.

 

Төрөөс тэтгэврийн  шинэчлэлийн талаар баримтлах бодлогын асуудал УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байлаа. Тиймээс уг асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулах хүсэлт гаргаж байсан юм. Учир нь тэтгэврийн насыг эрэгтэй, эмэгтэй ижил буюу 60 насандаа тэтгэвэрт гарахаар тусгасан байлаа. Харин үүнд МАН-ын бүлэг эсрэг  саналтай байсан юм.

 

Харин ажлын хэсгийнхний зүгээс “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогодоо эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гарах насыг ижил байна гэж заасан нь бодлого. Харин хуулиндаа үүнийг өөрчилж зааж өгнө. Энэ бол зөвхөн бодлогын хэмжээнд яригдаж байна гэсэн юм. Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын талаар УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн  олонхийн саналаар баталсан юм.

Дараагаар нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
tenegiiin:
Eruu owdog ni niilsen emgen owgochuul ajilj chadhuu zaluusdaa bolomj olgooch deed bolowsroltoi ajilgui amidral zohioj chadahgui zaluuchuud zondooo bna shdeee ta nar shig ymar zugeer amaa hodolgood suuj bdag bish
2015-09-19
ЗУЛ:
ЭМЭГТЭЙГ НЬ 60 НАС ХҮРТЭЛ АЖИЛЛУУЛЖ БАЙНА,60 НАС ХҮРЭХ ХУГАЦААНД БИЕ НЬ ДИЙЛЭХГҮЙ ИХЭНХЭН ҮХНЭЭ, ТЭГВЭЛ ТЭТГЭВЭРТ ГАРАХ ХҮН БАГАСНАА, ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ?, УУЛАН 55НАС Ч ИХДЭЖ БАЙНА, ҮР АЧАА ТОРУУЛААД ЖАРГАЖ СУУХ ХҮМҮҮСИЙГ МИНЬ ДАХИАД 5 ЖИЛ УЛСАДАА ТАТВАР ТӨЛЧӨӨД ҮХ ГЭЭД БАЙГААН БИШ ҮҮ? БИЕ НЬ БУРХАН МИНЬ?????УИХ--ХАНД ТЭТГЭР ХЭРЭГҮЙ ЗӨӨЛӨН СУУДЛАА ӨГӨХГҮЙ ГЭЖ БАЙГАА ЮУМАА, ТЭГЖ БАЙХААР ЗАЛУУ ҮЕДЭЭ СУУДЛАА ТАВИЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ,БИТГИЙ ХУВИА ХЭЧЭЭ АРД ТҮМНЭЭ БОДООЧ,,,,,,,,,,,,,,,,,
2015-06-22
uls tur:
Uls turjihduu gol ni bish ard tumnii sanaliig avsan ni dr baisiim uu gj bodoj bna
2015-06-17
zochin:
Heden onoos heregjih um be 60 nastai emegtei hvnee umarch bvteel garahgvi sh dee zaluuchuud ni ajilgvi hogshvvl ni molhood l bh daa gishvvd ooorsdoo l ih hurald dahin i suuh geed ard tvmnee holdoo chirj ba daa
2015-06-12
zochin:
Tetgevert garad udahgvi vheh ym bna lda. Vhjiisn huuli gargad bga hulgaichud ch yahav odoo mungu jovlongvi luivardad yu hamaagvi hudla held olchino yadarsn hd ni ajilj ajilj bdad tetgeverte garad udhgvi burhan boloh ymu haashii ym be
2015-06-12
bi:
mongoo bish hunee bodoochee durakudaaaa ta nar.g bugdii chin buudchih ymsan novshnuud
2015-06-12
Зочин:
Eregtei emegtei tegsh erhtei l bolj bgaan bn kkk. Tegsh erh gender geel yariad bdg bizdee
2015-06-12
Зочин:
Ардчилалынхан арай дэндэж Байна. Идэх мунгу нь барагдаад одоо аргаа барж байх шив. Их хурлын эмсийн дуу хоолой бур алга болжээ. Дахин сонгогдох найдваргуй болоод амаа удуулжээ.
2015-06-12
zochin:
Ardchillin ner gutaasan shulamnuud
2015-06-11
zochin:
Ardilin ner barisan deeremchid sanala ogsondo haramsaj bna
2015-06-11
zochin:
Ijil bolgoh gd bval er em hund nohtsol 50tai heviin bol 55 bolgo ardchilalin ner barisan teneguudee
2015-06-11
zochin:
Saihanbileg buyu saihan balai hurdan demjij bga bhda adgiin ardchilsan nam dahin ta narig demjih bhda goridsoni chini garz
2015-06-11
zochin:
Erdenee chi eruuluu idej uusan mongo chin bagadaad bainauu ard tumnii erohiilogch gd tseejee deldeed baisan elbegdorj yu hjiin zuragtaar nas nemehgui gd hutsaad bsan yasan chi erdenee novshoo
2015-06-11
Оюун:
За гишууд битгии давар та нарын улсаас хулгай хииж нэдэн уэрээ идэх монгоо хураасан болоод иим амархан шиидвер. Гаргав уу
2015-06-11
Зочин:
Ажил хийж тэтгэврийн даатгал төлөөд ерөөсөө талдөггүй хүмүүстэй ижилхэн тэтгэвэр авах болж байнаа даа. Эрэгтэйчүүд ер нь тэтгэвэр гээч юм авахгүй болжээ. Их хэмнэх нээ. Өөрсдөө мөнгө угаах ажлаа цэгцлэв. Новшнууд чиэь соэгууль өгбх үаардлага байна уу монголчуудааа болиёо
2015-06-11
зочин:
даатгал мөнгө төлөөд хэрэг бн у. тэтгэвэр авч чадаа чүү . өөрсдийнхөө идэх арга замаа хайж бгаа.
2015-06-11
Зочин:
Хараал идсэн Ардчилсан Засаг АН
2015-06-11
төрийн бодлого ба бодит байдал:
наснаас гадна ажил мэргэжлийн онцлогийг бодолцох хэрэгтэй байх. жишээ нь эмнэлгийн мэргэжилтнүүд, нүдний хараа, хурд шаардсан аливаа мэргэжлүүд үүн дотроос нярай болон хүүхдийн сувилагч нар хүүхдийн судас харж хатгах уу 30 гаруй жил ажилчихаад 60 насыг хүлээж юу хийх вэ ямар ажил хийх вэ та тэнцэхгүй байна гээд гаргах уу. бодлого боловсруулахдаа амьдралд нийцэх л зүйл хийж баймаар юм. амьдралаас тасарчихсан мөнхийн залуу улс орон биш дээ
2015-06-11
Зочин:
АРАЙ ДгНДҮҮ ЮМДААТӨРИЙНЭРХ МЭДЭЛТЭНГҮҮД ХУВААЖ ИДЭХ АРГАА ХИЙЖ БНАУИХ дахь МАН-ын бүлэг ЭСРЭГ caналтай байгаад ард би баярлаж бнаа битгий дэмжуст
2015-06-11
ХЭЛЭХ ҮГ ДААН Ч АЛГА:
Арай ч дээ Эмэгтэй хүний эх хүн болж эх орондоо иргэн төрүүлсэн гавъяаг төр засаг нь үгүйсгэжээ хөөрхий Мөнгөө өгөхгүй гэсэндээ л тэр. Одоо 40 гарсан эмэгтэйчүүдийг ажилд авах газар байхгүй арай гэж ажил олсон нь асар хямдхан цалингаар ажиллаж байгааг мэддэггүй юм үү. Тэтгэвэрт гарсан мөртлөө ажиллаж байгаа эмэгтэйчүүд бол авч байгаа тэтгэвэр нь амьдралд нь хүрэхгүй болоод ажиллаж байгаа болохоос УИХ-н гишүүдийн бодож ярьж байгаа шиг биш шүү дээ. Ёстой арай ч дэ хэлэх үг алга.
2015-06-11
Зочин:
Yaj ch bodson em hun ert garah hergtei shdee. Huuhed turuuln tr toolongoor organizmd doroitol yavagdaj bg shdee
2015-06-11
Арай ч дээ дэндэж.:
Хүн амд эмэгтэйчүүдийн эзлэх хувь их, дээр нь ажил эрхэлдэг нь эмэгтэйчүүд бас л их тул мөнгийг өгөхгүй байх аргаа ингэж хийж нийтийн жигшлийг төрүүлэхгүй аргалар санаа юу. Болиоч
2015-06-11
Зочин:
za da tetgevert garch amjixgui burxan boloxnee
2015-06-11
Зочин:
Иш чааваас гарахаасаа өмнө талийх юм байна л даа
2015-06-11
buya:
Mongoliin xun amiin usultiin orgil ue ni 1960-1970 aad onii dund ue. Ene ueiixen tetgevert garax duxuj baa . ter ued tegeveriin tulux xemjee oddo tulj baagaas darui 3,4 daxin nemegdene .tegexeer tetgeveriin nasiig urtasgax ni tsaanaasaa bodlogotoi xiigdej baa zuil ldee....
2015-06-11