Төв банк 1875 төгрөгөөр ам.доллар худалдан авав
2015-06-11

Монголбанк өнөөдөр гадаад валютын ээлжит дуудлага худалдаа зохион байгуулав. Банкууд 1863.50-1875.00 төгрөгийн ханшаар 17.0 сая ам.доллар худалдах, 1865.00 ханшаар 1.4 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Энэ дагуу Монголбанк 1875.0 төгрөгийн хаалтын ханшаар 17.0 сая ам.доллар худалдан авчээ.

 

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 71.0 сая ам.долларын төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongol bank uls toriin omch bish
2015-06-11