Монгол Улсын нэр хүндийг сэргээхийн төлөө ажиллалаа
2015-06-11

Засгийн газраас пүрэв гариг бүр зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд өнгөрсөн хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлсэн болон цаашид хийх арга хэмжээний талаар мэдээлсэн юм. Тэрбээр:

 

-Бүх намын  Засгийн газар байгуулагдсан цагаас улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан хүндрэлийг даван туулах, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулатыг татах, Монгол Улсын нэр хүндийг сэргээх чиглэлээр ажиллаж ирлээ. Монгол Улс эдийн засгийн хүндрэлд орсон. Энэ нь манай голлох нэр төрлийн бүтээгэдэхүүний үнэ буурсантай холбоотойгоор үүссэн орлогын тасалдалтай холбоотой. Үүнээс гарахын тулд Засгийн газар тодлорхой бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. ЗГХЭГ нь яамдын хамтын ажиллагааг зохицуулах, Засгийн газрын хурлыг зохион байгуулах, орон нутгийг удирдлагаар хангах зэрэг ажлыг хийдэг. Мөн УИХ, Засгийн газрын хамтын ажиллагааг хангах үүрэгтэй.

 

Өнгөрсөн 7 хоногт бүх аймгийн дарга нарыг урьж Засгийн газрын өргөтгөсөн хурхалдааныг хийсэн. Энэ үеэр ашигт малтмалийн лиценз олголт болон газар тариалангийн үйлдвэрлэл, байгаль орчинтой холбоотой бусад асуудлаар дэлгэрэнгүй ярилцсан. Мөн 2014 онд хийж бүтээсэн ажлаараа бусдыгаа тэргүүлсэн Улаанбаатар хот, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Сэлэнгэ аймгуудад шагнал гардуулсан. Энэ долоо хоногт бид аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг урьж, бодлогын сургалт зохион байгуулж байна.

 

Хаврын чуулган хаагдахаас өмнө шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Одоогоор нийт 40 гаруй хуулийн төслийг  Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Үүнээс  10 гаруй хуулийн төслийг хаврын чуулганы хугацаанд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байна. Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг яаралтай хэлэлцэхийг УИХ-аас хүссэн. Мөн Төрийн болон орон нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, Төрийн өмчийг хувьчлах үзэл баримтлалыг батлах, Эдийн засгийн ил тод байдлын тухай болон Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Түүнчлэн Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль батлагдсаны дараагаар Эрүүгийн өршөөлийн хуулийг энэ хаврын чуулган хаагдахаас өмнө батлах хэрэгтэй гэсэн асуудлыг ярилцаж байна гэлээ.

 

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдийг гурван бүлэгт хуваажээ. Нэгдүгээрт, Эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах үүднээс өргөн барьсан хуулийн төслүүд байна. Үүнд, “Тавантолгой” төсөл, Гацууртын ордтой холбоотой тогтоолын төсөл орж байгаа. Хоёрдугаарт, улс төрийн шинэчлэлттэй холбоотой хуулийн төсөл аж. Энэ бүлэгт Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай болон Сонгуулийн тухай, Төрийн албаны багц хууль юм. Гуравдугаарт, Хууль эрх зүйн шинэчлэл орно. 2012 онд байгуулагдсан Засгийн газар хууль эрхзүйн томоохон шинэчлэлийг эхлүүлжээ. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн өршөөлийн хуулийг батлах шаардлага үүссэн байна.

 

Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхосон асуултад хариуллаа.

 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
setgel:
CHINA MONGOL gej eh orniig maani gutaahiin deedeer gutaasan daa
2015-06-12
Зочин:
ОТ н гэрээг гайхамшигт гэрээ гэж хийж монголчуудаа хуурсан энэ гэрээнд оролцоно ЗоригтБаяр нар хаана ямар амьдарч байгааг бугд мэднэ монголын нэр хундийг хуурамч гэрээ хийж офшор байрлуулсанаас уудэлтэй гэдгийг монголчууд бугд мэдэж байгаа гадныхан терийн ажилтнууд шударга биш гэдгийг бугд мэддэг болжээ одоо хийж байгаа гэрээнээс ээ эхлээд шударга байж нэр хундээ олж авах хэрэгтэй еерсдеддее хэдэн тегрег унагаж монголынхоо нэрийг баасдахаа болих хэрэгтэй
2015-06-11
Зочин:
Хувьсгалын өмнө Бадамдорж гээд сайд улс орноо уут мөнгөөр худалдаж байгааг нь мэдсэн ч Монголчууд яаж ч чадаагүй шиг өнөөдөр энэ хүнийг үзэн ядахаас өөр яаж ч чадахгүй юм даа.
2015-06-11
Зочин:
Өөрийнхөө бурууг ойлгоод Монголын нэрийг сэргээх гэж ажилласан гэнэ ээ. Даанч дээ............................
2015-06-11
иргэн:
Энэ хүн монгол улсын нэрийг дэлхийд гутаагаагүй гэж үү. Монгол улс чамаас нэр төрөө нэхэх цаг ирэх байлгүй дээ.
2015-06-11
Зочин:
offshore
2015-06-11
irgen:
Ih hemjeenii mongoo martddag saidtai Mongol ulsin tor zasag mon hetsuu ye.
2015-06-11