Хувьдаа сургуульгүй гишүүн
2015-06-11

УИХ-ын гишүүд өөрсдөдөө ашигтай, хувийн компаниуддаа зориулсан хууль баталдаг гэж олон нийт шүүмжилдэг. Энэ нь ч үнэний ортой. Ил, далд байдлаар ашиг сонирхлын үүднээс ханддаг гишүүд байгааг үгүйсгэх аргагүй. Яг энэ сэдэвтэй холбоотой нэгэн яриа Их хурлын чуулганы танхимд хөндөгдөв. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэлэлцэх үеэр гишүүд хувийн ашиг сонирхлоор хандсан байх вий хэмээн нэг нэгнийгээ ярьж гарав. Хуулийн төслийг нь боловсруулахад идэвх санаачлагтай оролцож, гол үүрэг гүйцэтгэж буй Ч.Хүрэлбаатарыг хувийн сургуульгүй гэдэгт найдаж байгаагаа эрхэм гишүүн С.Дэмбэрэл хэлсэн юм. Магтангаа асуусан түүний асуултын хариуд Ч.Хүрэлбаатар гишүүн ч хувьдаа ямар нэг сургууль эзэмшдэггүй гэдгээ ил хэлж байгаа харагдсан шүү.

 

Эх сурвалж: www.polit.mn

Shuud.mn
Сонин хачин
naadah chin hlgailsan mongoo gadagshaa gargaad nu:
naadah chin hulgailsan mongoo amerik ruu gargaad nuchihsan baihgui yu
2015-06-12