Цагдаа нар боксоор хүч үзэж байна
2015-06-11

"Монгол цагдаа 2015" боксын тэмцээн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжилж байна.  Энэ жилийн тэмцээнийг Төмөр замын цагдаагийн газрын даргын 2015 оны тэмцээн зохион байгуулах тухай тушаалын дагуу зохион явуулж байгаа аж.

 

Нийт 14 байгууллагын 110 тамирчин өрсөлдөж байгаа тэмцээн маргааш аваргуудаа тодруулах юм байна. "Монгол цагдаа 2015" тэмцээн энэ жил нийт 15 спортын төрөлд  зохион байгуулагджээ. 

 

Дашрамд дуулагахад, манай улсад үндэсний аюулгүй орчин үеийн техник спортын  гэсэн чиглэлээр 70 гаруй спортын төрөл хөгжиж байна. Үүнээс Монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны онцлогт тулгуурласан бүх нитийн биеийн тамирыг хөгжүүлэх  үүднээс тал бүрийн спорт салбарт тамирчдын ур чадварыг хөгжүүлэх зорилготой “Монгол Цагдаа” тэмцээн уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин