Усанд осолсон хүүгийн цогцосыг оллоо
2015-06-11

Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багийн нутаг “Их булан” гэдэг газар өнгөрсөн тавдугаар сарын 17-нд 15 настай, эрэгтэй А, 15 настай, эрэгтэй Х нар “Ховд” голын усанд осолдсон талаар байдаг. 

 

Тэгвэл тэдгээр хөвгүүдийн нэгнийх нь цогцосыг өнөөдөр аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг олжээ.

 

Тодруулбал, өнөөдөр орон нутгийн цагаар 13 цаг 25 минутанд 15 настай А-ийн цогцосыг осол болсон  газраас 6-7 км зайд байрлах, Бугат сумын хар үзүүр гэдэг газраас олсон байна.  Талийгаачын цогцосыг аймгийн цагдаагийн газарт болон ар гэрт нь хүлээлгэж өгчээ.

 

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар Эрэн хайх аврах бүлгийн дарга, Онцгой байдлын дэслэгч А.Алмасбекээр ахлуулсан 4 албан хаагчын бүрэлдэхүүнтэй эрлийн бүлэг  нөгөө хүнийх нь цогцосыг үргэлжлүүлэн хайж байна гэж орон нутгийн эх сурвалж мэдээллээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
ЗӨВ ГЭЖ ЮУГАА БИЧЭЭД БГА ЭРГҮҮ ВЭ ИНГЭЭД ХҮҮХДҮҮД ХОЙЧ ҮЕ МААНЬ ИНГЭЭЭД ЗҮГЭЭР Л ЖИВЭЭД ҮХЭЭЭД Л БАЙГ УУ БАЙЛАЙ МИНЬ
2018-06-28
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-02-12