Чуулганы хуралдаан эхэллээ
2015-06-12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж байгаа юм. Өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин