Наадмын гоёлоор үзэсгэлэн гарна
2015-06-12

 

 

 

Үндэсний их баяр наадам айсуй.   Монголчуудын хувьд үндэсний  баяр наадам, сар  шинийн баяраар  Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилд  хүннү захтай, торгон, даавуун  материал бүхий дээл  зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын загвар  үндэсний шинжийг агуулсан хэрнээ байнга давтагддаг,  өмнөх хэвшмэл  хэв маягийг эвдэхээр болжээ. 

 

 

Үргэлж шинэлэг санаа, шийдэл бүхий  загвараар хэрэглэгчиддээ бэлэг барьсаар ирсэн “Хайрын хурим” салон бүтэн жилийн өмнөөс баяр наадамд зориулсан шинэ коллекцийнхоо санааг гаргаж,  хувцасаа урлах ид ажилдаа орсон гэнэ.

 


 Салоны захирал, дизианер Б.Ууганцэцэг энэ удаагийн  коллекцоо  гаргахын тулд  хоёр жилийн  хугацааг санаа  олох,  материалаа үйлдвэрлэх, загвараа гаргахад зарцуулсан ажээ.

 


Монголдоо хатадын зураг  зурдаг цөөхөн зураачийн нэг Д.Наранцэцэгийн  бүтээлээс албан ёсны эрхтэйгээр торгон хэвлэлттэй материал  тусгайлан  захиалж үйлдвэрлэн,  шинэ коллекцоо  урласан юм байна.

 

Материалын хувьд   торгон, склад бүхий нимгэн хөнгөн, зуны улиралд  тохирсон байх аж. 

 


Зураач Д.Наранцэцэгийн хувьд  эртний Монгол хатад  Мандухай, Бөртэ, Есүй   нарын язгууртан эмэгтэйн дүрийг уран зургаар илэрхийлсэн  авъяаслаг зураач. Эрт үеэс   хүч чадалтай, гоо сайхан, чанга хатуу, сүр жавхаалаг эмэгтэйг “Хатан” хэмээн өргөмжилж иржээ.  Монгол зураг, Монгол соёл, Монгол урлагийг дэмжигч “Хайрын Хурим” салоны Үндэсний их баяр наадамд зориулсан коллекц эртний хатадын  эрхэмсэг  байдлыг тодотгосон,  орчин үеийн хэв маягийг хослуулсан байх нь. 

 

 


“Хайрын хурим” салон багагүй хугацаа зарцуулж, хөдөлмөр шингээн урласан шинэ коллекцоо үзэсгэлэн хэлбэрээр тун удахгүй  олон нийтэд хүргэх сурагтай. Гэхдээ цөөн хүнд зориулсан үзэсгэлэн гаргах юм байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин