Өсвөрийн морин хуурчдын наадам эхэллээ
2015-06-12

“Өсвөрийн морин хуурчдын–IV” наадам Завхан аймгийн Улиастай хотноо өнөөдөр эхэлж байна.

 

Энэ удаагийн наадамд Увс аймгийн Улаангом хотын 1 дүгээр цогцолбор сургууль, Завхан аймгийн сумдын 170 гаруй шилдэг морин хуурчид оролцож байгаа аж. 

 

Үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх сурталчлан таниулах, улмаар өсвөрийн морин хуурчдын чадварыг хөгжүүлэх, нэгнээсээ туршлага судлах, суралцах гол зорилготойгоор дээрх наадмыг  дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин