Хэрэглээний усыг 22:00-09:00 цагт хязгаарлана
2015-06-12

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажил өнөө шөнөөс хийгдэж эхэлнэ. Ингэснээр Ус Сувгийн Удирдах Газраас нийслэлийн орон сууцнуудын хэрэглээний усыг өнөөдрийн 22:00 цагаас маргааш өглөөний 09:00 цаг хүртэл хязгаарлах болсон байна.

 

Ус сувгийн удирдах газраас хагас сайны шөнөдөө засварын ажлыг дуусгаж, усыг бага зэрэг буулган байгууламжуудынхаа бетон хийцийн гэмтлүүдийг харахад нэмэлт засвар, хүндрэлтэй асуудлууд гарах магадлалтай учраас аваарийн хугацааг тооцоолон ням гаригт бүх засварыг хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин