Богино хэмжээний кино уралдаан зарлажээ
2015-06-13

"Инээмсэглэх Монгол-Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд тавдугаар сарын 28-наас зургаадугаар сарын 28-ны өдрүүдэд “Та өөрөө гэрэл” богино хэмжээний кино уралдаан зарласан байна.

 

Тодруулбал, кино наадамд оролцогчид “Уучлах, хүндлэх, талархах” гэсэн гурван сэдвээс аль нэгийг нь сонгон 1-10 минутын богино хэмжээний кино хийж оролцох аж. Шилдэг бүтээл Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит шагнал, 2 сая төгрөг, 2 ширхэг нөүтбүүк, Canon брэндийн шагнал хүртэнэ. Хоёр, гуравдугаар байрт шалгарсан бүтээл мөн адил шагналыг хүртэх бөгөөд 1 сая, 500 мянган төгрөгөөр шагнуулна.

 

Shuud.mn
Сонин хачин