Амралтын өдрүүдэд ”Хүрхрээ”-ийн тоглолтууд болно
2015-06-13

МХБХ-ны “Хүрхрээ" үндэсний дээд лигийн тэмцээний нэгдүгээр тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдэд болно. Тоглолтууд  МХБХ-ны талбай, ТЭЦ-IV болон Орхон аймгийн хөлбөмбөгийн талбайд болох юм байна.

 

Өнөөдөр 15:00 цагт МХБХ-ны талбайд  “Соёмбын барсууд” –“Хоромхон” багийн тоглолт эхлэх бол мөн цагт Орхон аймагт “Хангарьд”–“Дэрэн” багийн тоглолт болно.

Харин маргааш /VI.14/ "ТЭЦ-IV" -ийн талбайд "Эрчим"- "Улаанбаатарын мазаалайнууд" багийн тоглолт 15:00 цагт эхэлнэ. Мөн МХБХ-ны талбайд 15:00 цагт “UBU FC” – “FC ULAANBAATAR” багууд болох хуваарь гарчээ.

 

Өнөөдрийн байдлаар багууд 3-4 тоглолт хийгээд байгаа. Тодруулбал, “Сэлэнгэпресс”, “FC Ulaanbaatar”, “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Соёмбын барсууд” дөрвөн тоглолт хийжээ. Харин бусад багуудын хувьд гурван тоглолт хийжээ. Тэднээс “Сэлэнгэпресс” 10 оноогоор тэргүүлж, “FC ULAANBAATAR” 9, “Эрчим” 7, “UBU FC” 6 оноогоор II-IV байрт жагсаж байна. Харин “Хоромхон”, “Улаанбаатарын мазаалайнууд” 4, “Хангарьд”, “Дэрэн” 3 оноотой байгаа бол “Соёмбын барсууд” нэг ч оноо аваагүй байна.

Shuud.mn
Сонин хачин