Сөүлээр аялах уу ...
2015-06-13

 

Манай иргэд алба ажил амин хувийн зорилгоор хамгийн их зорчдог хотуудын нэг нь БНСУ-ын Сөүл хот.  Энэ хотод үзвэр үйлчилгээний газар олонтаа таарна. Хаа ч тухлаад суучих цэцэрлэг саад төгөл байх. Заавал их мөнгө цаг зав гэхгүйгээр үзэж харчих газар энд их байх   юм. Сөүл хотод бусдын л адил ажил уулзалт хөөнгөө үзэж харсан сонин содонгоос та бүхэндээ хүргэж байна.

Gwanghwamun бол Сөүлийн төв талбай гэж болно. Хамгийн эртний хааны ордон хөшөө үзмэр энд байх юм Gyeongbokgung ордон музей энд байна. Солонгосын Чосун династийн үе /1395 онд/ байгуулсан гэж үздэг. Gyeongbok бол Чосун династын /Joseon dynasty/ гүрэн гэж байх үеийн   бие даасан хаадын ордон байсан дурсгалт газар юм байна. 1592 онд Япончууд Солонгост халдахад энэ дурсгалт газрууд ихээр устгагдсан гэж тэмдэглэгджээ. Дараах 270 жилд нь хаад нь үүнийгээ дахин сэргээснээр  тухайн улсынхаа худалдаа арилжааны том зангилаа хот хаад ихэсийн ордон бүхий төв болж байжээ. Том жижиг 500 орчим барилга 700 гаруй өрөө тасалгаатай  ордон цогцолбор энд төвлөрч байсан гэнэ.  

 

 

Мөн л 1910 онд эх оронд нь цөмөрсөн Японы түрэмгийлэгчид энэхүү дурсгалыг нь бараг бүхэлд нь устгажээ. 
Энэ нь Сөүлийн эртний өмнөд хаалга.  Энэ гудамнаас тун холгүй нэг буудал орчим газар Sajik Park гэж байна.
Энд хэлэх нэг зүйл бол одоо байгаа Сажик паркад / Sajik Park/ Солонгосын төрийн өндөр албан тушаалд хүрсэн бүх хүн ирж эртний хаадынхаа сүнсэнд мөргөж тусалж дэмжихийг хүсдэг гэнэ.
Мөн энэ хашаанд байгаа нэгэн онцгой мод байгаа талаар ярилаа. Харахад жирийн л мод байх шиг авч онцгой энергитэй гэнэ. Энэ мод л долоон бурхан одноос шууд энерги авч чаддаг ба үүнийг мэдэх зарим нэг нь энэ модон дээр  ”сэмхэн” ирж эрдэмтэй гоц ухаантай “улс төрч” хүүхэдтэй болгож өгөхийг гуйж тахиж мөргөдөг гэнэ.   

 

Энэ талбайн дээшээ өгсөхөд Тангун хааны шүтээн хөрөг бүхий жижиг сүм байх.
Dangun Wanggeom  гэдэг. Солонгосын эртний Гожосан /Gojoseon/ улсыг үндэслэгч гэж үздэг.  тухай эх сурвалж байдаг гэж хамт яваа Солонгос хүн хэлж өглөө. “ Хорвоо дээр жинхэнэ сайн хүн бий.. Мөн хүний лугаа харагдах ч  амьтнаас үл ялгагдах мэт муу хүн ч бий. Гэхдээ сайн нь ямагт муугаасаа олон байх юм” гэсэн утгатай үгийг нь буулгасан ханз түүний хөрөг бүхий дуганд байгаа гэнэ.
Манай Цогт хун тайжийн хэлсэнтэй л агаар төстэй үг хэлсэн болтой юм. Би болоод намайг дагуулан энд авчирсан хоёр Солонгос маань мөн хааныхаа сүнснээс ажил үйлсэд эрч хүч өгөхийг хүсч мөргөлөө.
 Та бүхэн ч Сөүл хотоор зорчиж  Gwanghwamun хавьд ирэх бол энэ орчмыг үзэж аялаарай. Тэр долоон бурхнаас энерги авдаг “гоц” ухаантай хүүхэд гуйдаг мод бол Sajik Park- ийн төв хаалгаар ороод яг урагшаа алхахад байгаа.

 

       

 

        

 

Та энд ирэх бол 3- р шугамын метрогоор Gyeongbokg зогсоол дээр буугаад 1- гарцаар гараад чигээрээ өгсөөд хүрнэ.  5 минут л алхана гэж байна.


[Bus]
Take Bus:  171, 272, 606, 706 or 7025 to Sajikdan (사직단).

 
         
Бэлтгэсэн П. Баяр
 

Shuud.mn
Сонин хачин
Mxmkck:
Seoul s ireh yavah buh nislegiig zogsooh heregtei
2015-06-14
lobor:
tiim ix xychtei tarxaad bgaa yum bx daa
2015-06-14
zochin:
Deerhi surtalchilgaag tavisan nohor ene ovchiniig medeegui ym baih daa medsen ch heden MGL chuuda avaachij alah gej bgaa ym bolov uu?!
2015-06-13
Зочин:
SOLONGOST MERS HUCHTEI TARHAJ BAINA. SOLONGOSUUDIIG ORUULJ BOLOHGUI HILEE TUR HAAGAACH MALUUDAA . BUSAD ASIAN ORNUUD SOOONGOSOOS HUN ORUULAHGUI BOLSON BAINA
2015-06-13
dsa:
aimar ovchin garsan biz dee
2015-06-13