Туул гол өнөөдөр Сонгинын гүүрний орчим ийм байдалтай урсаж байна. 1.3 сая хүнтэй улаанбаатарчуудын бохир усыг цэвэрлэдэг Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүйгээс болоод цэвэрлэх байгууламжийн цооногуудад их хэмжээний эвдрэл гэмтэл үүсээд байсан.
Засварын ажлыг өнгөрсөн шөнөөс эхэлж, өнөөдөр оройн 18:00 цагт дуусгахаар мэргэжилтнүүд ажиллаж буй. Энэ хугацаанд нийслэлчүүдийг усны хэрэглээгээ зохицуулж, аль болох бага ус хэрэглэхийг гуйсан. Гэвч нийслэлчүүд энэ үгийг үл ойшоожээ.
Гэрэл зургийг П.Наран
Уншиж байна |