Өмнөд Солонгост тархаад буй корона вирусын халдвар авсан 14 дэх хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээллээ.
Түүнчлэн вирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмнэлэгт хүргэж байсан түргэний тэрэгний жолооч корона вирусээр халдварлажээ. Энэ мэтээр өнөөдөр гэхэд 12 шинээр вирусын халдвар авсан тохиолдол бүртгэгдэж, тус улсын хувьд нийт 138 хүн коронавирусын халдвар аваад байна. Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэнээр 68 настай эмэгтэй өнөөдөр нас барсан бөгөөд нас барагсдын тоо нийт 14 болжээ.
Өвчтөн Сөүл хотоос 65 км зайтай Пёнтэк хотын эмнэлэгт үзүүлэх үедээ коронавирусын халдвар авчээ. Ерөнхийдөө коронавирусын халдвар авсан хүмүүсийн ихэнх нь өндөр настан, хавсарсан өвчтэй хүмүүс байгааг албаныхан тодотгож байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Уншиж байна |