Налайхын захирагчийн сонгууль явагдаж байна
2015-06-14

Гэрэл зургийг MPA.mn Налайх дүүрэгт захирагчийн сонгууль явагдаж байна. Тус дүүргийг хотын статустай болгосноор ийнхүү анх удаа захирагчийн сонгууль явагдаж байгаа юм. Налайх дүүрэгт хот байгуулснаар  өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай хот болох урьдчилсан тооцоог гаргаад байгаа юм.

 

Захирагчийн сонгуульд найман нэр дэвшигч өрсөлдөж байгаа аж.  Сонгууль өнөөдөр 07-22 цагийн хооронд явагдана. Нийт 20 мянга 312 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн.  Харин үдээс өмнөх үеийн байдлаар сонгогчдын ирц тун тааруу байгаа сурагтай. Тиймээс Налайх дүүргийн иргэдийг захирагчийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг Налайх дүүргийн сонгуулийн нэгдсэн хорооноос уриалж байгаа юм.

 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-06-14