Л.Батзориг цэргийн арслан боллоо
2015-06-15

Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаанд аймгийн заан Л.Батзориг түрүүллээ.

 

Өнгөрөгч амралтын өдөр  “Бүх цэргийн наадам"  Монгол бөхийн өргөөнд боллоо. 

 

Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Ш.Шинэбаяр, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Баярсайхан, аймгийн арслан А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Дэлгэрсайхан нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглолоо. Барилдааны зургаагийн даваанд Д.Цэрэнтогтох, С.Биндэръяа нар давж, цэргийн начин цолны болзол хангасан юм.

 

Харин долоогийн даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл Увс аймгийн харьяат аймгийн хурц арслан О.Гантулгаар долоо давж үзүүр түрүүнд үлдсэн юм. Мөн аймгийн заан Л.Батзориг аймгийн арслан Ц.Чимэддоржийг давснаар үзүүр түрүүнд үлдсэн.

 

 Ийнхүү Б.Одгэрэл, Батзориг нар үзүүр түрүү булаалдан барилдсанаас аймгийн заан Л.Батзориг давж, цэргийн наадмын түрүүг хүртлээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Шинэ арсланд:
Зоригтой дайчин сайн барилдаж улсын цолонд хүрнэ шүү
2015-06-15
Зочин:
Алтан нутгийн хүү сумын начин Гантулгад баяр хүргэе. Чи сайн бэлдээд наадамд барилдах ёстой шүү. Уянгын уул ус ард түмэн чамайг түшиж тулж, бас хүлээж байгаа шүү.
2015-06-15